Газрын тосны үйлдвэрийн хотхон


 

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсны дараа 550-600 хүн байнга ажиллана. Тиймээс ажилтнуудын ажиллаж амьдрах таатай нөхцөл, орчныг бүрдүүлэхээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК орон сууцны хотхон барьж байна. "Газрын тосны үйлдвэрийн хотхон" нь Дорноговь аймгийн Сайншанд сумын төвөөс 1,5 км-т  байрлах ба тус бүр 46-55м2 бүхий нийт 550 айлын  орон сууцны 10 барилга, оффис-үйлчилгээний төв, сургууль цэцэрлэг, ногоон байгууламж зэргээс бүрдэнэ. Хотхоны зураг төслийн ажил бүрэн дуусаж, одоо барилга угсралтын ажил үргэлжилж байна.

Барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний 0339-р анги, “Хангай бигэр” ХХК, орон нутгийн “ТОБЭМ” ХХК ажиллаж байна.

“Газрын тосны үйлдвэрийн хотхон” 2021 онд ашиглалтад орно.

 

HXxlkAU1SbnBjY6.jpg