“Индиан ойл” компанийн зохион байгуулсан сургалтад монголчууд хамрагдлаа


 

“Монгол Газрын Тос Боловсруулах Үйлдвэр” ТӨХХК-ийн мэргэжилтэн БНЭУ-ын засгийн газар, Энэтхэгийн техник, эдийн засгийн хамтын ажиллагааны тэтгэлгээр Индиан ойл компанийн зохион байгуулсан "Газрын тосны маркетингийн үйл ажиллагааны төлөв" сургалтад хамрагдлаа.

2020 оны 1-р сарын 13-наас 2 сарын 22-ны хооронд Дели хотод зохион байгуулагдсан уг сургалтаар авиакомпанийн шатахууны хангалт, base oil буюу тос боловсруулах үйлдвэрийн явц зэрэгтэй танилцаж онолын болон үйлдвэрлэлийн талаар анхан шатны мэдлэгтэй боллоо.

БНЭУ-ын төрийн өмчит Индиан ойл компани нь БНЭУ-д үйл ажиллагаа явуулдаг газрын тос боловсруулах 23 үйлдвэр байдгаас  11-ийг нь хариуцан ажилладаг. 13 мянган км шугам хоолойтой. Жилд 90 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн  үйлдвэрлэдэг, улсын хэмжээнд нийт шугам хоолойн  70 хувийг энэ компани эзэмшдэг. Дэлхийн шилдэг 500 компанийн нэг болох энэ компанийн жилийн эргэлт нь 87 тэрбум долларт хүрдэг байна.