ХУУЛЬЧ

Үндсэн үүрэг
- Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн үйл ажиллагааг Монгол улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам болон олон улсын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн явуулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;
- Хууль эрх зүй, гэрээ хэлэлцээртэй холбоотой асуудлаар Засгийн газарт болон төр засгийн бусад байгууллагад танилцуулга бэлтгэх, гэрээ, хууль, эрх зүйн баримт бичиг төсөл боловсруулах;
- Гадаадын байгууллагуудтай хийх гэрээ (FIDIC, EPC)-ний төсөл боловсруулах, англи хэлээр хэлэлцээ хийх, бусад баримт бичгийн төсөл боловсруулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих
Тавигдах шаардлага
- Хүнд үйлдвэр, эрчим хүчний чиглэлээр олон улсын төсөл, хөтөлбөрт хуульч, хуулийн зөвлөх, шинжээчээр нийт 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
- Албан бичиг, гэрээ контактын төсөл боловсруулах, хянах, дүгнэлт гаргах, хэлэлцээр хийх чадвартай;
- Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай, үүнээс 3- аас доошгүй жил шүүхийн хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцсон туршлагатай байх
- Англи хэлний бичгийн болон ярианы өндөр түвшний мэдлэгтэй;
- Монголын хуульчдын холбооны гишүүн байх ,
- Ашиг сонирхлын зөрчилгүй, ёс зүйн өндөр зарчимтай;
- Тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой, ачаалал даах чадвартай;
- Төрийн байгууллагад ажиллаж байсан, гадаадад эрдмийн зэрэг хамгаалсан бол давуу тал болно.