ОБЕГ-тай Санамж бичиг байгууллаа


 

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын үе шат болон ашиглалтын үед аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр ОБЕГ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичиг байгуулах ажиллагаанд ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Г. Ариунбуян, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц. Нямбаяр, Бодлого, зохицуулалт хамтын ажиллагааны газрын дарга Л. Өлзийбаяр, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д. Алтанцэцэг, Хууль, гэрээ эрх зүйн хэлтсийн дарга У. Чинзориг, Захиргаа, хууль эрхзүйн газрын дарга О. Энхбаяр нар оролцлоо.