“Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж байна


 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индэр дээр “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга бол мод тарих явдал мөн” гэдгийг онцолж, 2030 он гэхэд Монгол улс нэг тэрбум мод тарих хөдөлгөөнийг эхлүүлж байгааг мэдэгдсэн билээ. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд  нэгдэж байна.

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр” нь байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжлийн жишиг бүтээн байгуулалт болно.

“Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл” бүтээн байгуулалтын үе шатанд ойн зурвас байгуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд Монгол улсын Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Бид үйлдвэрийн талбайн ойн зурваст, Бор хөөвөрийн говийн ус хангамжийн системийн дагуу болон Сайншанд хотын төвд баригдаж буй “Газрын тосны үйлдвэрийн хотхон”-д нийт 55 мянга орчим мод, бут, сөөг тарих ажлыг эхлүүлээд байна. Говийн бүсийн экосистемийг хамгаалах, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх ажлыг цаашид ч өрнүүлэх болно.

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК бүтээн байгуулалтын салбарын бусад аж ахуйн нэгж, байгууллагуудыг байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх их үйлсэд идэвхтэй оролцохыг уриалж байна.