ШУНХЛАЙ ХХК болон АПУ ХК-д 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр зочилж, туршлага судаллаа.


 

 

2022 оны 02 сарын 25-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүний томоохон импортлогч компанийн нэг ШУНХЛАЙ ХХК болон Монгол улсын хүнсний манлай үйлдвэрлэгч компани АПУ ХК-д МГТБҮ ТӨХХК-ийн ИТА-нууд болох 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр зочилж, туршлага судаллаа.

Шунхлай ХХК нь газрын тосны салбарт шилдэг техник, технологийг нэвтрүүлж, агуулахын сав паркын автоматжуулалт, олон улсын удирдлагын тогтолцооны стандартуудыг амжилттай хэрэгжүүлсэн компани юм.

Туршлага судлах явцад УБ ГТБА-ын үйл ажиллагааны удирдлагын автоматжуулалт, галын аюулгүй байдал, мэдээлэл, галын ус, хөөсний систем, ачих буулгах байгууламж, итгэмжлэгдсэн лаборатори, шатахууны савны автомат хэмжилт, ISO 45001 ХАБЭА-ын удирдлага, ISO 14001 Байгаль орчны удирдлага, ISO 9001 Чанарын удирдлага гэсэн удирдлагын нэгдсэн тогтолцооны стандартуудын хэрэгжүүлэлт зэрэгтэй танилцаж, сургалт хийсэн.

АПУ ХК нь үйлдвэрлэлдээ хүнсний аюулгүй байдлын ISO 22000 стандартыг амжилттай хэрэгжүүлж, үйлдвэрийн нэрлэгийн процесс, үйлдвэрлэлийн автоматжуулалтыг бүрэн нэвтрүүлсэн, итгэмжлэгдсэн лабораторийг олон улсын шилдэг иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангасан хүнсний манлай үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судалсан.

Мөн МГТБҮ-ийн БУА-ын талаар товч мэдээлэл ДХХГ-ын Ахлах инженер Л.Орхон өгсөн.