Барилгын инженер


 

ЗАХИАЛАГЧИЙН ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР

(Барилгын инженер - 2 хүн)

Гүйцэтгэх үүрэг

Дорноговь аймгийн Сайншанд суманд баригдаж буй “Газрын тосны үйлдвэрийн хотхон”-ны барилга угсралтын ажилд хяналт тавих үүрэг бүхий Захиалагчийн хяналтын багт ажиллана.

Үйлдвэрийн хотхоны барилга угсралтын ажил нь зураг төсөл болон техникийн шаардлагын хэрэгжиж байгаа эсэхэд өдөр тутмын хяналт тавьж гүйцэтгэгч байгууллагагуудад барилгын ажлын технологи, зохион байгуулалтын талаар зөвлөгөө өгч, мэргэжлийн дэмжлэг үзүүлнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага

1. Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер мэргэжилтэй. Мэргэшсэн инженерийн зэрэгтэй.

2. Зураг төсөл боловсруулах, чанарын хяналт, барилгын процессийн технологийн хяналтын чиглэлээр ажилласан туршлагатай.

3. Далд ажлын акт, холбогдох бичиг баримтыг боловсруулах, бичиг баримтын иж бүрдлийг хангуулах, зай хэмжээ болон өндөржилтийн хэмжилт хийж, гүйцэтгэлийн тоо хэмжээ тооцож баталгаажуулах ажлыг гүйцэтгэх дадлага туршлагатай.

4. Мэргэжлийн болон өргөн хэрэглээний программ хангамжуудыг ашиглан мэдээ тайлан боловсруулах чадвартай байх.

5. Орон нутагт байрлан ажиллах боломжтой байх.

 

Анкет татах