Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн


 

Ажлын байрны нэр: Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн

Гүйцэтгэх үүрэг

·         Газрын тосны хайгуул, ашиглалтын чиглэлээр гэрээ байгуулах үйл ажиллагааг Монгол улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам болон олон улсын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн явуулахад оролцож ажиллах;

·         Хууль эрх зүй, гэрээ хэлэлцээртэй холбоотой асуудлаар төрийн болон бусад байгууллагад танилцуулга бэлтгэх, гэрээ, хууль, эрх зүйн баримт бичиг, төсөл боловсруулах;

·         Газрын тосны хайгуул, ашиглалтын чиглэлээр байгуулах гэрээний төсөл боловсруулах, англи хэлээр хэлэлцээ хийх, бусад баримт бичгийн төсөл боловсруулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих;

Ажлын байранд тавигдах шаардлага

·         Хууль, эдийн засаг, олон улсын худалдаа, харилцаа, олон улсын гэрээний эрх зүй зэрэг чиглэлийн мэргэжилтэй байх;

·         Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;

·         Албан бичиг, гэрээний төсөл боловсруулах, хянах, дүгнэлт гаргах, хэлэлцээр хийх чадвартай;

·         Англи хэлний бичгийн болон ярианы өндөр түвшний мэдлэгтэй;

·         Тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой;

 

Анкет татах