КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газар өөрийн орны газрын тосны нөөцөө дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, дотоодын зах зээлээ түлш, шатахуунаар хангахаар Дорноговь аймагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг түүүхий тос дамжуулах хоолойн хамт байгуулахаар Засгийн газрын 2017 оны 59 дүгээр тогтоолоор “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг Монгол улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, мөн оны 04-р сард төслийн хэрэгжилтийг зохион байгуулах үүрэг бүхий “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийг 92 дугаар тогтоолоор байгуулсан.

Компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам буюу түүнийг төлөөлж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд хэрэгжүүлдэг.

Манай компани нь Үйлдвэрийн болон тос дамжуулах хоолойн нарийвчилсан Техник эдийн засгийн үндэслэл (НТЭЗҮ)-ийг газрын тос, байгалийн хий, нефть-химийн техник технологийн чиглэлээр олон улсад төсөл хэрэгжүүлсэн туршлагатай Энэтхэгийн “Инженерс Индиа Лимитед” компаниар гүйцэтгүүлж, 2018 оны 11 дүгээр сард УУХҮЯ-ны сайдын зөвлөлөөр хэлэлцүүлж, улмаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан.

2019 оны 05-р сарын 13-нд Төслийн менежментийн зөвлөх “Инженерс Индиа Лимитэд” компанитай Зөвлөх үйлчилгээний Гэрээнд гарын үсэг зурсанаар төслийн чухал үе шат болох “Инженерчлэл, зураг төсөл”-ийн ажлыг эхлүүлээд байна.

Холбоо барих
Байршил
© 2017 Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК