PROJECT INFO

Төслийн зорилго, агуулга:

        Төслийн зорилго нь дотоодын түүхий эдэд түшиглэн газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулж, Монгол улсын эдийн засгийг түлш шатахуунаар ханган, цаашилбал аж үйлдвэрийн цогцолборын томоохон бүрэлдэхүүн хэсэг болох нефть-химийн үйлдвэрийн суурийг бий болгоход оршино. Үйлдвэрийг тосны олборлолтын хэмжээнд нийцүүлэн жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтайгаар, түүхий тос дамжуулах хоолойн хамт байгуулахаар төлөвлөж байна.

Төслийг хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага:

        Монгол улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэн, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг даган газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдсээр байна. Өнгөрсөн 5 жилд ОХУ болон БНХАУ-аас жилд дунджаар 1,25 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн худалдан авч үүнд 1 тэрбум орчим ам. доллар зарцуулсан нь нийт импортын 25-30 хувийг эзэлсэн байна.

        Газрын тосны бүтээгдэхүүний импортоос 100 хувь хараат байдал нь гадаад худалдааны тэнцэлд муугаар нөлөөлөхөөс гадна бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляцийг хөөрөгдөх гол хүчин зүйл болохын зэрэгцээ иргэдийн худалдан авах чадварыг бууруулж, Монгол улсын хөгжлийн бодлого, эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг үр дагаврыг бий болгож байна.

        Нөгөө талаас манай орны газрын тосны батлагдсан нөөцийн хэмжээ, олборлолтын өнөөгийн түвшингээс харахад боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах боломжтой хэмжээнд очсон байна. Манай улс жил бүр 1-1,2 сая тонн түүхий тосыг БНХАУ-д экспортолж байгаа бөгөөд олборлолтын хэмжээ 2021 он гэхэд 1,6 сая тоннд хүрч, 2040 он хүртэл энэ түвшинд байхаар төлөвтэй байна.

        Олборлолт явуулж буй ордуудын ойролцоох Буйр XVIII болон Өмнөговь аймгийн нутагт орших Галба XI талбайнуудаас өнөөгийн байдлаар тос илрээд байгаа бөгөөд нэмэлт судалгааны ажлууд хийгдсэнээр шинээр газрын тосны орд бий болж, нөөц нэмэгдэх магадлалтай байна.

        Манай төр засгаас дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нөхцөл бүрдсэн гэж үзсэн учраас энэхүү томоохон хэмжээний бүтээн байгуулалтын ажлыг БНЭУ-аас авах 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тогтлоо. Уг төслийг хэрэгжүүлэх үүрэг бүхий “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийг Засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 92 дугаар тогтоолоор байгуулсан.


Төслийн явц:

        Газрын тос боловсруулах үйлдвэрийн урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг Унгар улсын “Евройл” компани 2015 онд хийж гүйцэтгэсэн. Тус ажлын хүрээнд газрын тос боловсруулах үйлдвэрийн байршлын болон технологийн горимын сонголтын хэд хэдэн боломжит хувилбаруудыг харьцуулан судалсны үндсэн дээр хамгийн тохиромжтой байршлыг Дорноговь аймгийн Сайншанд болон Хэнтий аймгийн Бор-Өндөр сумыг гэж үзсэн байна. Үйлдвэр байгуулахад хүндрэлтэй асуудлын нэг бол түүхий эдийн хангамж бөгөөд газрын тосны Тосон уул ба Тамсагийн ордуудаас түүхий тосыг дамжуулах хоолойгоор тээвэрлэхээр шийдвэрлэн, дараагийн шатны ТЭЗҮ-д нарийвчлан судлахаар төлөвлөж байна.

        Манай улсын түлш, шатахууны хэрэглээний бүтцэд нийцүүлэн, орчин үеийн стандарт, шаардлагыг хангах бүтээгдэхүүнийг сүүлийн үеийн техник технологи ашиглан үйлдвэрлэхээр зорьж байна. Үйлдвэрийн барилга угсралтын ажлын үед 1000-1500 шууд ба шууд бус ажлын байр, ашиглалтанд орсны дараа 600 орчим тогтмол ажлын байр шинээр бий болно. Үйлдвэрийн эрчим хүчний хэрэглээ жилд ойролцоогоор 20МВт ба 1,5 сая тонн усыг хэрэглэнэ. Усан хангамжийг Шивээ-Овоогийн уурхайн шүүрүүлэлтийн ус, Хэрлэн гол, Дорноговь аймгийн Бор Хөөвөр, Сайн-Усны газрын гүний усны нөөцөөс шийдвэрлэх судалгааны ажил хийгдэж байна. Үйлдвэрийн хаягдал, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл нь Монгол улсын холбогдох хууль дүрэм, стандартад нийцсэн байна.

        Төслийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг боловсруулах компаниар газрын тос, байгалийн хий, нефть-химийн техник технологийн чиглэлээр олон улсад төсөл хэрэгжүүлсэн арвин туршлагатай Энэтхэгийн “Engineers India Limited” компани шалгарсан. Газрын тосны олборлолтын байршил, дамжуулах хоолой татах газарзүйн байдал, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх ложистик, улс орны хөгжлийн бодлого зэрэг хүчин зүйлүүдийг харгалзан үзсэний үр дүнд боловсруулах үйлдвэрийг Дорноговь аймгийн Сайншанд суманд байршуулахаар сонгоод байна.

Төслийн ажлын төлөвлөгөө:

        Төслийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг 2017 он 12 сард дуусах ба ТЭЗҮ бэлэн болсноос хойш 4 жилийн хугацаанд бүрэн хэрэгжүүлж дуусахаар төлөвлөж байна.

  • 2017.06
    Conclusion of contract on Detailed Feasibility Study (DFS)
  • 2017.11
    Completion of Detailed Feasibility Study
  • 2018.02
    Basic Design Engineering Package
  • 2018.10
    Front End Engineering Design
  • 2019.01
    Commencement of the engineering, procurement and construction
  • 2020.01
    Middle stage of construction /mechanical completion/
  • 2021.05
    Commissioning of the structures and facilities
  • 2021.07
    Refinery plant testing phase
  • 2021.10
    Complete commissioning of refinery plant

Socio-economic effect of refinery plant construction:

Tax, dividends

All types of tax, dividend will contribute greatly to the Mongolian government annual budget.

Employment

Following the refinery plant development, employment will increase directly and indirectly not only in petroleum industry but in other related industries as well.

Currency outflow

Currency outflow will be decreased by 25-30 percent.

GDP growth

GDP will be increased approximately by 10 percent.

Industrialization

Foundation of petrochemical industry in Mongolia, as an important part of integrated industrial development of the country .

Domestic resource

Our economy will have its own source of energy.

Technological development

Refinery plant will boost technical and technological progress of Mongolia.

Mongol Refinery

Contact Us
Location
© Mongol Refinery