Боловсон хүчин

Компанийн эрхэм зорилго, алсын хараа, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах чадварлаг хүний нөөцийг оновчтой сонгох, өндөр мэдлэг боловсролтой, бүтээлч, чадварлаг, зөв хандлагатай тогтвор суурьшилтай мэргэжлийн боловсон хүчин бүрдүүлж, тэдний гүйцэтгэлийг шударгаар үнэлж, өрсөлдөхүйц цалинтай, сэтгэл ханамжтай хүчирхэг хамт олныг бий болгоход Хүний нөөцийн бодлого оршино.

Газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллах боловсон хүчин дутмаг, эрэлт их өнөө үед инженерийн чиглэлийн боловсон хүчнийг Монгол улсын голлох хоёр их сургууль болох МУИС, ШУТИС-иуд бэлтгэж байгаа бөгөөд жилд дунджаар газрын тосны боловсруулалтын химийн технологи мэргэжлээр 12 инженер бэлтгэгдэж байна.

Энэ нь газрын тос боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа эхлэх үед хангалттай хүний нөөц болох боломжгүй тул манай компани газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллах боловсон хүчний хэрэгцээ шаардлагыг тодорхойлж инженер, техникийн ажилтнуудыг үе шаттайгаар бэлтгэж  байна. 

2020 онд Энэтхэгийн Техник, Эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 26 инженер, техникийн ажилтныг  БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлгээр  газрын тос боловсруулах үйлдвэрийн техник, технологи, үйлдвэрийн үндсэн болон дагалдах тоног төхөөрөмжийн чиглэлээр  богино хугацааны сургалтад хамрууллаа. Түүнчлэн 4 оюутан  Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлгээр тус улсын Технологийн их сургуульд процессийн инженерийн чиглэлээр суралцаж байна.

СОНИРХОЛТОЙ СТАТИСТИК

Өнгөрсөн 5 жилд ОХУ болон БНХАУ-аас жилд дунджаар 1,25 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн худалдан авч үүнд 1 тэрбум орчим ам. доллар зарцуулсан нь нийт импортын 25-30 хувийг эзэлсэн байна.


Төсөлд оролцсон хүн

Төсөлд оролцсон компани

Хөрөнгө оруулалтын хэмжээ

Төсөл дуусах хугацаа (өдөр)

Хамтрагч байгууллагууд