ТАНИЛЦУУЛГА

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын зээлийн хөрөнгөөр “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжүүлэх үүрэг бүхий “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК нь 2017 оны 4 дүгээр сард Засгийн газрын 2017 оны 92 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 108 дугаар тогтоолоор байгуулагдсан. Засгийн газрын 2018 оны 323 дугаар тогтоолоор “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн төрийн өмчийн хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэгчээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамыг тогтоосон бөгөөд компанийн эрх барих дээд байгууллага нь Төлөөлөн удирдах зөвлөл юм.

Анх 2017 онд 11 ажилтны орон тооны батлагдсан бүтэцтэй ажиллаж эхэлсэн бол өнөөдрийн байдлаар нийт 70 гаруй инженер, техникийн ажилтнуудтай үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид “Итгэлтэй, зүтгэлтэй, сэтгэлтэй, санаачлагатай” байх зарчмыг баримтлан ажилладаг. 

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна. Дотоодын түүхий эдийг орчин үеийн дэвшилтэт техник, технологиор боловсруулж, стандартын шаардлага хангасан газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, өөрийн орны зах зээлийг чанартай бүтээгдэхүүнээр тасралтгүй хангаснаар эрдэс, баялгийн хувь хишгийг хүн бүхэнд хүртээмжтэй хүргэж, хүн амын амьдралын чанарыг сайжруулж, нийгмийн тэгш байдлыг ханган ажиллахаар зорьж байна. 

 

СОНИРХОЛТОЙ СТАТИСТИК

Өнгөрсөн 5 жилд ОХУ болон БНХАУ-аас жилд дунджаар 1,25 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн худалдан авч үүнд 1 тэрбум орчим ам. доллар зарцуулсан нь нийт импортын 25-30 хувийг эзэлсэн байна.


Төсөлд оролцсон хүн

Төсөлд оролцсон компани

Хөрөнгө оруулалтын хэмжээ

Төсөл дуусах хугацаа (өдөр)

Хамтрагч байгууллагууд