СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит компани нь Монгол Улсын Засгийн газар болон БНЭУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулсан Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Дорноговь аймагт “Газрын тос боловсруулах үйлдвэр” барих төслийг хэрэгжүүлж байна.

Үйлдвэрийн боловсон хүчинг бэлтгэх зорилгоор Энэтхэгийн Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд инженер техникийн ажиллагсдыг дараах чиглэлээр Энэтхэг Улсын Засгийн газрын 100 хувийн тэтгэлэгтэй богино хугацааны сургалтанд сонгон шалгаруулж суралцуулна. Үүнд:

  1. Газрын тос боловсруулах үйлдвэрийн процесс, технологийн багц сургалт
  2. Газрын тосны химийн инженер
  3. Газрын тос боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн угсралт, засвар, автоматжуулалтын инженер
  4. Газрын тос дамжуулах шугам хоолой, хадгалалтын сав ашиглалт, засварын инженер

Иймд дээрх чиглэлээр буюу холбогдох мэргэжлээр их дээд сургууль төгссөн, Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн барьж байгуулах үе шатанд (2021 оны 6 сараас 2024 оны 6 сар хүртэл) болон үйлдвэр ашиглалтанд орсны дараа үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой, англи хэлний сайн мэдлэгтэй иргэдийг дээрх сургалтанд хамрагдахыг урьж байна.

Бүрдүүлэх материал:
  • Өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбарын хамт
  • Төгссөн сургуулийн дипломын хуулбар
  • Анкет
  • Англи хэлний түвшинг илтгэх сертификат
Материал хүлээн авах хугацаа: 2019 оны 9 сарын 20 хүртэл
Материал хүлээн авах цахим хаяг: enkhzaya.g@mongolrefinery.mn
Хаяг: “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК
Бодь цамхаг 900 тоот, 1-р хороо, Жигжиджавын гудамж - 3,
Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот
Утас: 70100390, 80103070
Холбоо барих
Байршил
© 2017 Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК