Тэтгэлэгт хөтөлбөрийн тухай

БНЭУ-ын Засгийн газраас 2020-2021 оны хичээлийн жилд тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалт зарласан болно.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ирээдүйд газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллах инженерүүдийг бэлтгэх тул Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр”-т ажиллах сонирхолтой оюутан, залуучуудыг http://a2ascholarships.iccr.gov.in/ холбоосоор хандан, газрын тос боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэжил сонгож, бүртгүүлэхийг урьж байна.


НЭГ. ТАВИГДАХ ШААРДЛАГА:
• Монгол Улсын иргэн, биеийн байдал эрүүл,
• 18-30 насны ерөнхий боловсролын сургууль төгссөн,
• Математик, физик, химийн суурь мэдлэг эзэмшсэн,
• Англи хэлний дундаас дээш түвшиний мэдлэгтэй.

ХОЁР. БҮРТГЭЛ:
БҮРТГЭЛ 2020 ОНЫ 02 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДӨР ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА.


ГУРАВ. ШАЛГАЛТ:
Цахимаар бүртгүүлсэн элсэгчдийг Энэтхэгийн Элчин сайдын яам сонгон шалгаруулна.


ДӨРӨВ.
Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдтэй “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК гэрээ байгуулж, ажлын байраар хангана.


МОНГОЛ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР ТӨХХК

Холбоо барих
Байршил
© 2017 Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК