КОМПЬЮТЕР, ТЕХНИК ХЭРЭГСЭЛ НИЙЛҮҮЛЭХ

Тендер шалгаруулалтын нэр:
КОМПЬЮТЕР, ТЕХНИК ХЭРЭГСЭЛ НИЙЛҮҮЛЭХ
Тендер шалгаруулалтын дугаар: МГТБҮ/202001023 


“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК нь эрх бүхий тендерт оролцогчоос дотоод хэрэгцээнд КОМПЬЮТЕР, ТЕХНИК ХЭРЭГСЭЛ НИЙЛҮҮЛЭХ гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай тендер ирүүлэхийг урьж байна. Тендерийн баримт бичгийг цахимаар хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50.000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.


Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.


Үүнд: 

Борлуулалтын хэмжээ: 2018, 2019-оны борлуулалтын орлогын аль нэг жилд нь санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас доошгүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх
Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2019, 2018 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардахгүй
Тендерийн хамт 2,087,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийн баталгааны үнийн дүн:
Багц-1: 1,770,000 /Нэг сая долоон зуун далан мянга/ төгрөг
Багц-2: 234,000 /Хоёр зуун гучин дөрвөн мянга/ төгрөг
Багц-3: 83,000 /Наян гурван мянга/ төгрөг



Тендерийг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 30 минутаас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11 цаг 00 минут Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн байрны 903 тоот хурлын өрөөнд нээнэ.
Сонирхсон этгээд холбогдох баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Утасны дугаар : 7010-0390 /Б.Оргилболд/
Цахим хуудас: www.tender.gov.mn



Холбоо барих
Байршил
© 2017 Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК