ТАВИЛГА ЭД ХОГШИЛ НИЙЛҮҮЛЭХ


“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Тавилга, эд хогшил нийлүүлэх” МГТБҮ/202001022 тоот битүүмжилсэн тендерийг ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендерт оролцогч нь тендерийг илгээхийн өмнө 50,000 (Тавин мянган) төгрөг цахим систем ашиглан төлсөн байх шаардлагатай. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт 663,500.00 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Битүүмжилсэн тендерийг 2020 оны 03 дугаар сарын 09 -ний өдрийн 10 цаг 00 минут-аас өмнө цахим тендер шалгаруулалтын www.tender.gov.mn хаягаар тоон гарын үсэг ашиглан илгээсэн байна.

Тендерийн нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 30 минутад цахим хэлбэрээр нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх: Эрхгүй
Дотоодны давуу эрх тооцох эсэх: Тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн хаяг: Бодь цамхаг, 900 тоот, Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3, Улаанбаатар хот

Утас:70100389, 70100390 /М.Билэгдэмбэрэл/
Цахим хуудас: www.tender.gov.mn



Холбоо барих
Байршил
© 2017 Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК