Монгол улсад газрын тосны боловсруулах үйлдвэрийн ажил эхэллээ

image

Манай оронд газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа 2000 оны эхэн үеэс эхлэн эрчимжиж, өнөөгийн байдлаар жилд 1,1 сая орчим тонн газрын тосыг олборлодог болоод байна. Аж үйлдвэрийн хөгжил, хот суурин газрын тэлэлт, түүнийг дагаад тээврийн хэрэгслийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ мөн жилээс жилд өсч байна.

Дээрх нөхцөл байдал, шаардлагад үндэслэн, дотоодын түүхий эдээ боловсруулах үйлдвэр барихаар Монгол улсын үе үеийн засгийн газар мөрийнхөө хөтөлбөрт тусган ажиллаж ирлээ.

  • 2015 онд Унгар улсын “Евройл” компани Газрын тос боловсруулах үйлдвэрийн урьдчилсан Техник эдийн засгийн үндэслэлийг хийж гүйцэтгэсэн.
  • Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулахаар тусгасан.
  • 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг хэрэгжүүлэхээр 59 дүгээр тогтоолыг баталсан.
  • УУХҮЯ-ны ТНБД-ын тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо газрын тос боловсруулах үйлдвэр, түүхий тос дамжуулах хоолойн хамт барих төслийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг боловсруулах зөвлөх компанийг сонгон шалгаруулах тендер зарлаж, газрын тос, байгалийн хий, нефть-химийн техник технологийн чиглэлээр олон улсад төсөл хэрэгжүүлсэн арвин туршлагатай Энэтхэгийн “Engineers India Limited” компанийг шалгаруулсан.
  • Төслийг хэрэгжүүлэх үүрэг бүхий “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Засгийн газрын 92 дугаар тогтоолоор байгуулсан.

Манай Засгийн газар 2017 оны 06-р сарын 20-ны өдрийн 177 дугаар тогтоолоор НТЭЗҮ-д хөндлөнгийн хяналт тавьж, дүгнэлт гаргах “Захиалагчийн инженер” Зөвлөх компанийг сонгон шалгаруулах тендерийг олон улсад нээлттэй зарласаны дагуу гадаадын найман компани тендерт оролцох сонирхлоо ирүүлснээс Итали улсын КТ-Кинетикс Текноложи компани болон түүний туслагч гүйцэтгэгч Италийн Промитиус компанийг сонгон шалгаруулж 2018 оны 01 сарын 15-ны өдөр Зөвлөх үйлчилгээний гэрээнд гарын үсэг зурсан. 2019 оны 03 сарын 04-06-ны өдрүүдэд Кинетикс Техноложи/Прометиус компанитай Ром хотноо уулзаж гэрээний дагуу хөндлөнгийн хяналтын ажлын эцсийн тайланг хүлээн авч, гэрээний хэрэгжилтийг дүгнэсэн.

Холбоо барих
Байршил
© 2017 Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК