ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2018 оны 6 сарын 29-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Туулах чадвар сайтай жийп автомашин нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: МГТБҮ 011

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Туулах чадвар сайтай жийп автомашин нийлүүлэх” тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Нийлүүлэх барааны товч тодорхойлолт:
Бараа: Жийп автомашин
Тоо, ширхэг: 1 ширхэг
Ашиглалтын байдал: Шинэ /2017, 2018 онд үйлдвэрлэсэн/
Хөдөлгүүрийн төрөл: 6 цилиндртэй
Хөдөлгүүрийн багтаамж 4500cc эсхүл түүнээс дээш
Үйлдвэрийн баталгаа: 3 жилээс доошгүй
Нийлүүлэгч байгууллага нь албан ёсны борлуулагч байх.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 төгрөгөөр доорх хаягаас худалдан авна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2018 оны 07 сарын 30-ны өдрийн 10:30 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогсдыг байлцуулан тендерийг 2018 оны 07 сарын 30 -ны өдрийн 11:00 цагт нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
8-р хороо, Сити Тауер,1601 тоот
Холбоо барих ажилтан: Б. Батдэлгэр
Утас: 77221112
info@mongolrefinery.mn
Холбоо барих
Байршил
© 2017 Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК