ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Огноо: 2019 оны 1 сарын 3-ны өдөр

1. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит ХХК нь “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” Төслийн менежментийн зөвлөх компанитай гэрээ байгуулахад хууль зүйн зөвлөгөө үзүүлэх зөвлөх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах МГТБҮ-14 дугаар бүхий тендер зарлаж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.


2. Зөвлөх үйлчилгээнд Дорноговь аймагт баригдах Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтанд оруулах хүртэл хугацаанд Төслийн менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх Энэтхэгийн зөвлөх компанитай байгуулах Зөвлөх үйлчилгээний гэрээний төслийг англи, монгол хэлээр боловсруулах үйлчилгээ болно.


3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 - 16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ.
Үүнд:
3.1. Аж ахуйн нэгж, байгууллагын танилцуулга
3.2. Аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
3.3. Хүчин төгөлдөр хуульчийн тусгай зөвшөөрлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
3.4. Татварын байгууллагын тодорхойлолт ирүүлэх (Тендер зарласан өдрөөс хойшхи огноогоор ирүүлнэ. Тодорхойлолтоор татварын өр буюу дутуу үлдэгдэлгүй байх),
3.5. Сүүлийн 3 жил хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалтыг хүснэгтээр ирүүлэх


4. Гадаадын хуулийн этгээд оролцож үл болно.


Сонирхсон хуулийн этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 1 сарын 8-ний өдрийн 12:00 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2019 оны 1 дугаар сарын 11-ний өдрийн 12 цаг 00 минутаас өмнө дор дурдсан хаягаар мэдүүлгээ ирүүлнэ үү.



“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
8-р хороо, Сити Тауер,1601 тоот
Утас: 77221112
info@mongolrefinery.mn  

Холбоо барих
Байршил
© 2017 Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК