Монгол улсын эдийн засгийн шинэ тулгуур багана-үндэсний их бүтээн байгуулалт “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” байгуулах цогц төсөл нь үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжуудаас гадна цахилгаан станц, ус хангамжийн байгууламж, ачих буулгах байгууламж, агуулах, сав резервуар, түүхий тос дамжуулах хоолой, төмөр зам, авто замаас бүрдэнэ. Мөн ажилчин, албан хаагчдын ажиллаж, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх, нийгмийн асуудлыг шийдэхэд зориулсан 550 айлын орон сууц, худалдаа үйлчилгээний төв бүхий "Цогцолбор хот" сүндэрлэнэ. Монголчуудын нэгэн жарны хүсэл биелж, эдийн засгийн тусгаар тогтнолоо дахин батлах эрчим хүчний бие даасан хөгжил бий болно.
Монгол улсын газрын тосны нөөц 332 сая тонн гэсэн тооцоо гарсан. Энэ үзүүлэлтээрээ Монгол улс дэлхийд 33-т ордог гэсэн судалгаа ч байдаг. Нэн тэргүүнд шийдвэрлэх зорилтууд гэвэл, газрын тосны геологи хайгуулын ажлыг эрчимжүүлж ашиглалтын баталгаат нөөцийн хэмжээг өсгөх, мөн түүхий газрын тос дамжуулах хоолойн төслийн санхүүжилтийн асуудлыг онцгой анхаарах шаардлагатай.
Г.Ёндон МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл товлосон цаг хугацаандаа амжилттай хэрэгжинэ гэдэгт бүрэн итгэл төрлөө. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд чухал байр суурь эзлэх энэ төслийг бүх талаар дэмжиж байгаа Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд талархлаа илэрхийлье. Богино хугацаанд ийм их ажил амжуулсныг нүдээр хараагүй бол итгэхгүй байлаа. Манай улсын хөрөнгө оруулалт үр дүнтэй байгаад талархаж байна.
Мохиндер Пратап Сингх Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
Монгол Улс, БНЭУ стратегийн түншлэлийн харилцаатай, түүх соёлын хувьд олон зуун жилийн харилцаатай. Сүүлийн жилүүдэд хоёр орны уул уурхайн салбар, тэр дундаа газрын тосны үйлдвэр байгуулах асуудлаар хамтын ажиллагааг өргөжүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж цаашид энэ төслийг эрчимжүүлэх, амжилттай хэрэгжүүлэхэд Элчин сайдын оролцоо, дэмжлэг үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна.
Д.Сумъяабазар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд acaн
Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөлд илүү анхаарал хандуулж, цаашид Монгол, Энэтхэгийн хооронд хэрэгжүүлэх олон чухал стратегийн төслийн эхлэл болно гэдэгт итгэлтэй байна. Үүнийг бодит ажил болгох, нефтийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх зорилгоор энэхүү томоохон төслийг Монгол Улсын Засгийн газар эхлүүлсэн. Төсөлд БНЭУ-ын Засгийн газар, “ЭКСИМ” банк, төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, “Инженерс Индиа Лимитед” болон бусад байгууллагууд хамтран ажиллаж байна.
Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайд
Дэд бүтэц, хөгжлийн бодлого, ялангуяа говийн бүст өрнөж буй бүтээн байгуулалтын ажлыг харахад сэтгэл өндөр байна. Бүтээн байгуулалтын ажлууд саадгүй өрнөж, цаашид үргэлжилнэ гэдгийг Та бүхэн батлан харуулж байна.
Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч асан
Газрын тосны үйлдвэрлэл хангамжийн асуудал аливаа улс орны үндэсний аюулгүй байдал төдийгүй эдийн засаг, нийгмийн хөгжлийн чухал хүчин зүйл болсоор ирсэн. Монголын төр засаг сүүлийн хориод жил ярьсан газрын тосоо дотооддоо боловсруулж, түлш шатахууны хэрэгцээгээ хангах зорилтыг бодит ажил хэрэг болгох боломжтой боллоо.
У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгч
1996 онд Дорнод аймагт газрын тос олборлоод анхны ерөнхийлөгч маань ноолууран дээлээ мялааж байсан өдрөөс хойш олон Засгийн газар дамжиж У.Хүрэлсүх Ерөнхий сайдын засгийн газрын үед Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажил эхэлж.
Д.Бямбасүрэн Монгол Улсын Ерөнхий сайд асан
Үйлдвэр барина, төлөвлөнө гэдэг бол инженерчлэл, эдийн засгийн цогц шийдлийг олохоос гадна нүсэр бүтээн байгуулалтын ажил юм. Бидний барьж буй үйлдвэр улс орны хэрэгцээг бүхэлд нь хангах, эрчим хүчний бие даасан байдлыг шийдвэрлэх зорилготой, стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт гэдгээрээ онцлог.
Д. Алтанцэцэг Гүйцэтгэх захирал