Төслийн явц

 

2017 оны 02 сар

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт (Эксим) банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

 

2017 оны 03 сар

“Төрийн өмчит компани байгуулах тухай” 92 дугаар тогтоолоор “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг хэрэгжүүлэх, өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий 100 хувь төрийн өмчит компани байгуулахаар шийдвэрлэсэн.

 

2017 оны 4 сар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 108 дугаар тогтоолоор “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулсан.

 

2017 оны 05 сар

Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийг Монгол Улсын их хурлаас соёрхон баталсан.

 

2018 оны 01 сар

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын 21 дүгээр тогтоол гарсан.

 

2018 оны 11 сар

УУХҮЯ-ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нарийвчилсан ТЭЗҮ-ийг хэлэлцэж хүлээн авсан. 

 

2019 оны 04 сар

Дорноговь аймгийн Сайншанд хотын нутаг дэвсгэрт 550 айлын орон сууцны "Газрын тосны үйлдвэрийн хотхон"  бүтээн байгуулах Засгийн газрын 129 дүгээр тогтоол гарсан.

 

2019 оны 05 сар

"Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК БНЭУ-ын "Инженерс Индиа Лимитед" компанитай Төслийн менежментийн зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан. 

 

2019 оны 10 сар

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд нэмэлт санхүүжилтийн эх үүсвэр болох 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг байгуулав. 

 

 

2020 оны 10 сар

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн  “Технологийн бус байгууламжийн Инженерчлэл-худалдан авалт-барилга угсралтын ажил EPC-1”-ын Ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан “Жэй Эм Си Прожектс Индиа” компани, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК хооронд гэрээг цахимаар байгууллаа.

 

2021 оны 1 сар

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай” хуулийг баталсан.

СОНИРХОЛТОЙ СТАТИСТИК

Өнгөрсөн 5 жилд ОХУ болон БНХАУ-аас жилд дунджаар 1,25 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн худалдан авч үүнд 1 тэрбум орчим ам. доллар зарцуулсан нь нийт импортын 25-30 хувийг эзэлсэн байна.


Төсөлд оролцсон хүн

Төсөлд оролцсон компани

Хөрөнгө оруулалтын хэмжээ

Төсөл дуусах хугацаа (өдөр)

Хамтрагч байгууллагууд