МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт компьютер бэлэглэлээ

Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт компьютер бэлэглэлээ

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтийн явц, бүтээн байгуулалтын ажилтай УИХ-ын АҮББХ-ны гишүүд танилцах үеэр ГТБҮ-ийн Ерөнхий гүйцэтгэгч БНЭУ-ын Megha Engineering and Infrastructures Ltd компани Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт 5 ширхэг компьютер бэлэглэлээ.

ГТБҮ байгуулах төсөлд БНЭУ-ын талаас оролцогч талууд нийгмийн хариуцлагын хүрээнд Дорноговь аймагт зохион байгуулагдаж буй олон арга хэмжээнд хандивлагчаар оролцохоос гадна шаардлагатай үед тусламж дэмжлэгийг үзүүлсээр ирсэн. Хамгийн сүүлд техникийн саатлын улмаас эрчим хүч бүрэн тасалдаад байсан Замын-Үүд суманд цахилгаан генератороор тусалсан юм.

Дорноговь аймгийн удирдлагууд ГТБҮ-ийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлэгч болон гүйцэтгэгч компаниудтай идэвхитэй хамтран ажиллаж байна.

Эрчим хүчний эрх чөлөөг Эх орондоо 🇲🇳🇲🇳🇲🇳

Хуваалцах:

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.