МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЗАМЫН-ҮҮД СУМАНД ТУСЛАВ

ЗАМЫН-ҮҮД СУМАНД ТУСЛАВ

Замын-Үүд сумаас 80 км-ийн зайд, “Төхөмийн хөндий” гэх газарт байрлах 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур унаж тус сумын эрчим хүч 100 хувь тасалджээ.Уг асуудлаар Дорноговь аймгийн Онцгой комисс өчигдөр орой шуурхай хуралдаж, Замын-Үүд сумын 1-р хэрэглэгчдийг эрчим хүчээр яаралтай хангахын тулд дизель үүсгэврүүдийг аймгийн төвөөс тус суманд хүргүүлэх шийдвэр гаргасан юм.Ингээд Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж буй ААН, байгууллагуудад хүсэлт гаргасны дагуу Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлж буй “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК яаралтай арга хэмжээ авч, 250 кВа хүчин чадалтай дизель генераторыг зориулалтын өргөх машин механизм ашиглан зөөвөрлөж, 23:00 цагийн орчим үйлдвэрийн талбайгаас Замын-Үүд сум руу тээвэрлэн хүргүүллээ.Халуун сэтгэл гарган тусалсан Үйлдвэрийн ерөнхий гүйцэтгэгч БНЭУ-ын Megha Engineering and Infrastructures Ltd компанийн хамт олонд Дорноговь аймгийн нийт иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.

Хуваалцах:

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.