МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТЕНДЕР

ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТЕНДЕР

Газрын тос дамжуулах хоолойн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ОУ-ын тендер

Газрын тос дамжуулах хоолойн гүйцэтгэгчийг

сонгон шалгаруулах ОУ-ын тендер

УУХҮЯ-ны ТНБД-ын тушаалаар “Газрын тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлж, барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах” Үнэлгээний хороо байгуулагдсан. Мэргэжлийн, санхүүгийн чадавхтай олон улсын компаниудыг тендерт оролцуулах зорилгоор урьдчилсан сонголтын урилгын зарыг АНУ-ын “Gulf Publishing” компанийн “Pipeline and Gas Journal” сэтгүүл болон вебсайтад нийтэлсэн бөгөөд урьдчилсан сонголтод 9 улсын 24 компани оролцох хүсэлтээ ирүүлсэн. Эдгээрээс шалгуур хангасан 15 компанид үндсэн тендерийн баримт бичгийг 2021 оны 4 дүгээр сард хүргүүлсэн.

Дамжуулах хоолойн барилга угсралтын ажлыг түлхүүр гардуулах нөхцөлөөр гүйцэтгэх ба шаардлагатай нийт санхүүжилтийг гүйцэтгэгч хариуцаж, бага хүүтэй, урт хугацааны зээлээр барьж байгуулан Газрын тос боловсруулах үйлдвэрт хүлээлгэн өгөх нөхцөл тавьсан.

Тендерийн материалыг 2021 ны 10 дугаар сард хүлээн авсан бөгөөд 3 орны 4 компани тендерийн материал ирүүлснээс “NORINCO International Cooperation” компани нь дамжуулах хоолойн хөрөнгө оруулалтын 90 хувьтай тэнцэх зардлыг эргэн төлөлтийг зээлийн хүү шимтгэлгүй, Засгийн газрын баталгаа шаардахгүйгээр барилга угсралтын 3 жилийн хугацаанд Монголоос нүүрс худалдан авах замаар төлөх санал ирүүлсэн.

Газрын тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлж, барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны шийдвэрээр, техник технологийн хувьд хэрэгжих боломжтой, хамгийн бага үнийн санал ирүүлсэн БНХАУ-ын “NORINCO International Cooperation” компанийг  сонгон шалгаруулж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас тус компанид гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг 2021 оны 12 дугаар сард хүргүүлсэн.

Газрын тос дамжуулах хоолойн ажлыг санхүүжүүлж,

барих гэрээ хэлцэл

МУ-ын Засгийн газраас 2022 оны 3 дугаар сард газрын тос дамжуулах хоолойг барихад шаардагдах хөрөнгө оруулалтыг нүүрс урьдчилан борлуулах замаар санхүүжүүлэхийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгасан шийдвэр гарсан.

Тус шийдвэрийн дагуу төслийн Захиалагч УУХҮЯ, төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, төсөл санхүүжүүлэгч “Эрдэнэс Тавантолгой” ХК, барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгч “NORINCO International Cooperation” компаниудын хоорондын үйл ажиллагааг зохицуулсан 4 талт гэрээ, Барилга угсралт, Санхүүжилт болон нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүдийг байгуулсан.

Гэрээ хэлцэл:

 Төслийн захиалагч УУХҮЯ, төслийн санхүүжүүлэгч “ЭТТ” ХК, төсөл хэрэгжүүлэгч “МГТБҮ” ТӨХХК болон төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын төрийн өмчит “Норинко интернэйшнл Кооперейшн” компаниудын хооронд 2022.04.18-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан.

 “МГТБҮ” ТӨХХК болон “Норинко интернэйшнл Кооперейшн” компанийн хооронд 2022.04.21-ний өдрийн MR-01/2022 дугаартай Газрын тос дамжуулах хоолойн инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажил гүйцэтгэх (EPC) гэрээ байгуулсан.

 “МГТБҮ” ТӨХХК болон “ЭТТ” ХК-ийн хооронд 2022.04.22-ны өдрийн ЭТТ-2022/252, 09/22 дугаартай Газрын тос дамжуулах хоолойн барилга угсралт, бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн гэрээ байгуулсан.

 “ЭТТ” ХК болон “Норинко интернэйшнл Кооперейшн” компанийн хооронд 2022.04.22-ны өдөр Нүүрс худалдах, худалдан авах байгуулсан.

  • Гэрээ хэлцэлийн үед үүсгэсэн давуу талууд:
  • ЗГ-ын баталгаа шаардахгүй,
  • ЗГ-ын өрийн хязгаарт нөлөөлөхгүй,
  • Улсын төсөвт хүндрэл үзүүлэхгүй,
  • Зээлийн хүү, шимтгэлгүй,
  • МГТБҮ-ийн буцаан төлөх зээл, өрийн хэмжээ багасах,
  • Үйлдвэрээс гарах эцсийн бүтээгдэхүүний үнэнд нөлөөлөх нөлөөлөл бага.

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.