МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн төв оффис дээр ажиллаж, “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн бүтээн байгуулалтын явцтай танилцаж, төр засгаас шийдвэрлэх шаардлагатай, тулгамдсан асуудлуудын талаар ярилцан тодорхой асуудлуудыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. 

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн төв оффис дээр ажиллаж, “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн бүтээн байгуулалтын явцтай танилцаж, төр засгаас шийдвэрлэх шаардлагатай, тулгамдсан асуудлуудын талаар ярилцан тодорхой асуудлуудыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. 

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг 4 багц ажилд (EPC) хуваан хэрэгжүүлж байгаа бөгөөд EPC 01 буюу “Технологийн бус барилга, байгууламж, ус дамжуулах хоолой, усны нөөцийн резервуар, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн байгууламжийн ажлыг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Жэй Эм Си Прожектс Индиа” ХХК 2021 оноос эхлэн гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 70 гаруй хувьтай үргэлжилж байна.

Дараагийн гэрээний багцууд болох EPC 02 буюу Анхдагч процессийн болон дагалдах байгууламж (Энгийн болон Вакуум нэрлэг, Хий ялгах байгууламж, Агуулах сав, резервуар, Ачих буулгах байгууламж, Ус цэвэршүүлэх, Ууршуулах систем, Шугам хоолойн тулгуурууд, хэрэглээний бусад байгууламжууд), EPC 03 буюу Үйлдвэрийн цахилгаан станцын ерөнхий гүйцэтгэгчдийн сонгон шалгаруулалтад хамгийн бага үнийн санал ирүүлсэн Бүгд найрамдах Энэтхэг улсын компанитай үнэ бууруулах хэлэлцээрийг хэдхэн хоногийн өмнө амжилттай хийж дууссан тул EPC гэрээ байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхэд бэлэн болоод байгаа талаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг танилцууллаа.

Цар тахлын хорио цээрээс үүдэлтэй тээврийн саатал, дэлхийн зах зээл дээрх бараа материал, тоног төхөөрөмжийн үнийн өсөлт зэрэг нь барилга угсралтын ажлын үнэ болон хугацаанд нөлөөлж байгаа ч төсөл хэрэгжүүлэгч компанийн хувьд төлөвлөлт, инженерчлэл, зураг төсөл, барилга угсралт, гэрээ эрхзүй, худалдан авалттай холбогдолтой бүх ажлууд тасралтгүй үргэлжилж байгааг мөн мэдээллээ.

Үйлдвэрийн гүн боловсруулалтын, патенттай технологийн 7 байгууламжийн “Технологийн лиценз эзэмшигч”-ээр шалгарсан UOP Honeywell (АНУ), Axens (Франц), Kinetics Technology (Итали), Shell (Нидерланд) компаниудтай гэрээ байгуулж, байгууламжуудын зураг төсөл, инженерчлэлийн багц боловсруулах ажлууд дуусах шатандаа орж байна.

Уг багц ажлын инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2022 онд багтаан зарлахаар ажиллаж байгааг Д.Алтанцэцэг захирал хэллээ.

Шадар сайд С.Амарсайхан, EPC 02, 03 багц ажлуудын тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулах болон төслийн ажилд тулгамдсан бусад асуудлуудыг энэ 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаар оруулах үүрэг өглөө.

Мөн “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн инженер, мэргэжилтнүүдэд, улс орны ирээдүйн хөгжилд онцгой нөлөө үзүүлэх, стратегийн чухал ач холбогдолтой төслийг хэрэгжүүлж буйд талархан ажлын амжилт хүсч, бүх талаар дэмжихээ илэрхийлэн төслийн нийт ажиллагсдад урам зориг өглөө. Эрчим хүчний эрх чөлөөг эх орондоо

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.