МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Монгол улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн үйл ажиллагааны товчоон

“Монгол улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн үйл ажиллагааны товчоон

Өнөөдрийн байдлаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК нь Энэтхэг, Итали, Франц, ХБНГУ, Испани, Канад, АНУ, Нидерланд, БНХАУ зэрэг улс орнуудтай хамтран ажиллаж байна.

Өндөр технологийн, хүнд аж үйлдвэрийн цогц бүтээн байгуулалт болох “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-д гадаадын 1600 гаруй инженер, мэргэжилтнүүд оролцон ажиллаж байна.

  • 2014 он: “Стратегийн чухал ач холбогдолтой газрын тос боловсруулах үйлдвэрийг дотоодын түүхий эд дээр түшиглэн байгуулах” тухай ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан.
  • 2015 оны 5 сар: БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад төрийн айлчлал хийв.
  • 2017 оны 2 сар: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг Монгол улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импортын банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
  • 2017 оны 4 сар: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх, өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий 100 хувь төрийн өмчит “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК байгуулагдсан.
  • 2017 оны 5 сар: Монгол улсын Засгийн газар болон БНЭУ-ын ЭКСИМ банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийг УИХ-аас соёрхон баталсан.
  • 2017 он: Үйлдвэрийн “Нарийвчилсан ТЭЗҮ-ийн гүйцэтгэлд хөндлөнгийн хяналт тавьж, дүгнэлт гаргах хуулийн этгээдийг сонгон шалгаруулах тухай” ЗГ-ын 2017 оны 163 дугаар тогтоол гарсан.
  • 2017 оны 8 сар: Тендерт шалгарсан “БНЭУ-ын Инженерс Индиа Лимитэд (Engineers India Limited) компанитай Нарийвчилсан ТЭЗҮ хийх Зөвлөх үйлчилгээний гэрээ”-нд гарын үсэг зурсан.
  • 2017 оны 9 сар: НТЭЗҮ боловсруулах ажлын эхлэлийн уулзалт хийхээр Инженерс Индиа Лимитэд компанийн төлөөлөгчид МУ-д ирсэн.
  • 2017 оны 11 сар: БНЭУ-ын Эксим банк, СЯ, ГХЯ, Инженерс Индиа Лимитэд компанийн төлөөлөгчид МУ-д ирж, СЯ, УУХҮЯ-ны төлөөлөлд зээлийн хэлэлцээрийн ажиллах зарчмыг танилцуулсан.
  • 2018 оны 1 сар: Газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх тухай Засгийн газрын 2-р тогтоол гарсан.
  • 2018 оны 1 сар: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх тухай Засгийн газрын тогтоол гарсан.
  • 2018 оны 4 сар: БНЭУ-ын Гадаад хэргийн сайд Сушман Свараж манай улсад айлчилсан.
  • 2018 оны 4 сар: Инженерс Индиа Лимитэд болон Италийн КТ компаниуд НТЭЗҮ-ийн төгсгөлийн уулзалт хийхээр Монголд ирсэн.
  • 2018 оны 6 сар: ТЭЗҮ-д өөрчлөлт оруулахаар МГТБҮ компанийн төлөөлөл УУХҮ-ийн сайдтай хамт Энэтхэгт ажилласан.
  • 2018 оны 6 сар: Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг тавив.
  • 2018 оны 9 сар: Энэтхэгийн ГХЯ, СЯ, Эксим банк, Инженерс Индиа Лимитэд компанийн төлөөлөгчид Монгол улсад ирж, үйлдвэрийн технологийн сонголт, зардлыг бууруулах талаар хэлэлцсэн.
  • 2018 оны 10 сар: Засгийн газрын 323-р тогтоолоор Компанийн төрийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр УУХҮЯ-ыг тогтоосон.
  • 2018 оны 11 сар: Газрын тос боловсруулах үйлдвэрийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг УУХҮЯ-ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээн авсан.
  • 2019 оны 1 сар: МГТБҮ компанийн захирал Д.Алтанцэцэг Үйлдвэрийн ажилчдын хотхон барих санаачилгыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд танилцуулсан.
  • 2019 оны 4 сар: Дорноговь аймгийн Сайншанд хотод 550 айлын орон сууцны “Газрын тосны үйлдвэрийн хотхон” байгуулах ЗГ-ын тогтоол гарсан.
  • 2019 оны 5 сар: МГТБҮ ТӨХХК нь БНЭУ-ын Элчин сайдын яам, Төслийн менежментийн зөвлөх Инженерс Индиа Лимитэд компани, УУХҮЯ болон АМГТГ-тай  хамтран “Энэтхэг-Монголын газрын тос, байгалийн хийн экспо” үзэсгэлэнг Улаанбаатар хотод зохион байгуулсан.
  • 2019 оны 5 сар: “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК БНЭУ-ын “Инженерс Индиа Лимитед” компанитай Төслийн менежментийн зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан.
  • 2019 оны 5 сар: УУХҮ-ийн сайд 2019 оны 01-р сард ХБНГУ-ын Эдийн засаг, эрчим хүчний яамны Парламентын төрийн нарийн бичгийн дарга О. Витткетэй уулзах үеэрээ дамжуулах хоолой барих, санхүүжүүлэхэд хамтран ажиллах асуудлыг Германы талд тавьсан. Мөн энэ оны 05 сарын 20, 21-нд болсон Герман-Монголын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд МГТБҮ ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д. Алтанцэцэг оролцож, дамжуулах хоолойн талаар танилцуулга хийсэн.
  • 2019 оны 6 сар: Инженерс Индиа Лимитэд компанитай газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерчлэл, ерөнхий зураг төслийн үндсэн өгөгдлүүдийг тохиролцох, Зөвлөх үйлчилгээний ажлыг эхлүүлэх уулзалтыг Нью Дели хотод зохион байгуулж, ТМЗ багтай танилцан төслийн  дараагийн шатны ажлуудыг хамтран төлөвлөсөн. 
  • 2019 оны 7 сар: Үйлдвэрийн цахилгаан хангамжийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, Сайншандын дэд станцын өргөтгөл, үйлдвэрийн дэд станцын барилга, угсралтын ажлыг дуусгаж 2019.07.04-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн.  
  • 2019 оны 9 сар: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд, тус улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд, Ерөнхий сайд Нарендра Моди нартай уулзаж албан ёсны хэлэлцээ хийсэн.
  • 2019 оны 9 сар: БНЭУ-ын Гадаад хэргийн яам, Экспорт-Импорт (Эксим) банк МГТБҮ ТӨХХК, Инженерс Индиа Лимитед компаниуд удаа дараа хамтарсан уулзалт хийсний үр дүнд Төслийн менежментийн зөвлөх үйлчилгээний гэрээнд 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр дараах нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулсан. Үүнд:
  • Манай компаниас гаргасан саналын дагуу үйлдвэрийн талбайд болон ус дамжуулах хоолойн дагуу хийгдэх геотехник, геодезийн ажил, хэт том оврын ачаа тээвэрлэлтийн маршрутын судалгааг Эксим банкны санхүүжилтээр хийж гүйцэтгүүлэхээр тусгасан.
  • Мөн газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг нэг Ерөнхий гүйцэтгэгч (EPC)-тэй байхаар төлөвлөснийг хэд хэдэн гүйцэтгэгчтэйгээр хийхээр болсон. Ингэснээр нэг компанид хэт давуу эрх олгохоос зайлсхийх, өрсөлдөөний зарчмаар өртөг зардлыг бууруулах нөхцөл бүрдсэн. 
  • Энэтхэгийн Экспорт-Импорт банкнаас тавьсан шаардлагын дагуу зөвлөх үйлчилгээний төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулж, гүйцэтгэлийн баталгаа гаргуулахаар болсон. 
  • 2019 оны 10 сар: Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтэц болох 27 км төмөр зам, 18 км авто зам, 18,6 км ЦДАШ-ыг ашиглалтад хүлээн авсан.
  • 2019 оны 10 сар: Монгол улсын Засгийн газар, БНЭУ-ын ЭКСИМ банк хооронд нэмэлт санхүүжилтийн эх үүсвэр болох 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулав.
  • 2020 оны 1 сар: ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ БНЭУ-д албан ёсны айлчлал хийсэн.
  • 2020 оны 8 сар: “Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулах зохион байгуулалтын арга хэмжээ авах, нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих” үүрэг бүхий Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжаар байгуулсан.
  • 2020 оны 10 сар: “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК Үйлдвэрийн Технологийн бус байгууламж (EPC 01 багц ажил)-ийн Ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан БНЭУ-ын “Жэй Эм Си Прожектс Индиа” компанитай Инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын гэрээ байгууллаа.
  • 2020 оны 3 сар: “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК Италийн “Прометеус” компанитай лицензтэй байгууламжуудын ерөнхий зураг төсөл, инженерчлэл (BDEP)-ийн багц ажилд хяналт тавих зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулав.
  • 2021 оны 1 сар: УИХ “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай” хуулийг баталсан.
  • 2021 оны 1 сар: “Жэй Эм Си Прожектс Индиа” компани үйлдвэрийн талбайд технологийн бус барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн.
  • 2021 оны 4 сар: “Монгол улсад газрын тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлж, барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” олон улсын тендер зарласан.
  • 2021 оны 8 сар: Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх тухай журмыг Засгийн газар баталсан.
  • 2021 оны 10 сар: УИХ-ын ҮББХ-ноос Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар тогтоол гаргасан.
  • 2022 оны 1 сар: Патенттай технологийн 7 байгууламжийн лиценз эзэмшигчдийг сонгон шалгаруулах тендер эцэслэгдэж, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК шалгарсан компаниудтай гэрээ байгуулж дууссан. Үүнд:
  • 2022.04.01 – Хүхэр ялгах байгууламж (SRU)-ийн лиценз эзэмшигчээр шалгарсан Бүгд Найрамдах Франц Улсын “Axens” компанитай,
  • 2022.04.01 – Устөрөгч үйлдвэрлэх байгууламж (HGU)-ийн лиценз эзэмшигчээр шалгарсан Италийн “Kinetics Technology” компанитай,
  • 2022.04.20 – Шингэрүүлсэн шатдаг хийг ялгах байгууламж (LPGTU)-ийн лиценз эзэмшигчээр шалгарсан АНУ-ын “UOP Honeywell” компанитай,
  • 2022.04.21 – Дизелийн гидроцэвэрлэгээний байгууламж (DHDT)-ийн лиценз эзэмшигчээр шалгарсан АНУ-ын “UOP Honeywell” компанитай,
  • 2022.05.10 – Бензин боловсруулах байгууламж (MS Block)-ийн лиценз эзэмшигчээр шалгарсан АНУ-ын “UOP Honeywell” компанитай,
  • 2022.05.22 – Гидрокрекинг байгууламж (HCU)-ийн лиценз эзэмшигчээр шалгарсан АНУ-ын “UOP Honeywell”  компанитай,
  • 2022.06.10 – Висбрекинг байгууламж (VBU)-ийн лиценз эзэмшигчээр шалгарсан Голланд улсын “Shell Global Solutions International” компанитай тус тус гэрээ байгуулсан. Ингэснээр лицензтэй байгууламжуудын ерөнхий зураг төсөл, инженерчлэлийн багц ажил (BDEP)-уудыг эхлүүлэв.
  • 2022 оны 4 сар: “Монгол улсад газрын тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлж, барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” олон улсын тендерт шалгарсан БНХАУ-ын “Норинко интернэйшнл Кооперейшн” компанитай гэрээ байгуулсан.
  • 2022 оны 6 сар: Газрын тос дамжуулах хоолой барих ажлыг эхлүүлсэн.
  • 2022 оны 5 сар: Үйлдвэрийн Цахилгаан станц (EPC 03 багц ажил)-ын Ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан.
  • 2022 оны 6 сар: Үйлдвэрийн Анхдагч процессийн болон Дагалдах байгууламжууд (EPC 02 багц ажил)-ын Ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан.
  • 2022 оны 9 сар: Сайншанд хотод баригдаж буй “Газрын тосны үйлдвэрийн хотхон”-ы эхний ээлжийн орон сууцны барилгыг ашиглалтад орууллаа.
  • 2022 оны 9 сар: ШУТИС-д “Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерчлэл”-ийн бакалаврын анги шинээр нээж, тэтгэлэгтэй хөтөлбөр зарласнаар 2022-2023 оны хичээлийн жилд 20 оюутан сонгон суралцаж байна.
  • 2022 оны 10 сар: “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК БНЭУ-ын “Мега Инженеринг Инфрастракчр Лимитед” (Megha Engineering and Infrastructures Limited) компанитай EPC 02, 03 багц ажлын “Инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын гэрээ“ байгуулсан.
  • 2022 оны 10 сар: Үйлдвэрийн лицензтэй технологийн байгууламжууд (EPC 04 багц ажил)-ын Ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлав.
  • 2023 оны 1 сар: EPC 04 багц ажлын тендерт оролцогчдын материалыг хүлээн авсан.
  • 2023 оны 3 сар: EPC 04 багц ажлын Инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын Ерөнхий гүйцэтгэгч компаниар БНЭУ-ын “Мега Инженеринг Инфрастракчр Лимитед” (Megha Engineering and Infrastructure Limited) компани шалгарсан.
  • 2023 оны 3 сар: Төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн бүрэлдэхүүнд оруулах тухай Засгийн газрын 82-р тогтоол гарсан.
  • 2023 оны 4 сар: EPC 02, EPC 03, Газрын тос дамжуулах хоолойн барилга угсралтын ажил эхэлсэн.
  • 2023 оны 5 сар: МГТБҮ-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Ажлын хэсэг байгуулах тухай Ерөнхий сайдын захирамж гарсан.
  • 2023 оны 6 сар: Компанийн үйл ажиллагаа, төслийн хэрэгжилтэд тулгамдсан асуудлуудын талаар ҮАБЗ-ийн хуралдаанаар хэлэлцсэн.
  • 2023 оны 6 сар: УИХ-ын гишүүд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар үйлдвэрийн болон хотхоны бүтээн байгуулалтын ажилтай танилцсан.
  • 2023 оны 6 сар: УИХ-ын ҮББХ-ноос Засгийн газарт чиглэл өгөх тогтоол гаргасан.
  • 2023 оны 6 сар: Хотхоны 2-р ээлжийн барилгын ажилд санал дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулах тухай ЗГХЭГ-ын даргын тушаал гарсан.
  • 2023 оны 7 сар.07: БНЭУ-ын Парламентын доод танхим Лок сабха-гийн тэргүүн Ом Бирла манай улсад айлчилж, төслийн үйл ажиллагаатай танилцав.
  • 2023 оны 8 сар.17: БНЭУ-ын Эксим банкны Ерөнхий менежер Нирмит Нарендра Вед манай улсад айлчилж, Сангийн сайд Б.Жавхлан болон Нирмит нар Төслийн зээлийн нэмэлт гэрээнд гарын үсэг зурсан.
  • 2023 оны 8 сар: Төслийн менежментийн зөвлөх EIL компанийн Ерөнхий захирал Вартика Шукла, менежер Субхас Балакумар нар Улаанбаатарт ирж, төслийн Review meeting хийсэн.
  • 2023 оны 8 сар: Элчинсайд М.П.Сингх, ноён Нирмит, хатагтай Шукла нарыг УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, Тэргүүн Шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар нар тус тус хүлээн авч уулзан төслийн хэрэгжилтийн талаар санал солилцов.
  • 2023.09.13: ЗГ хуралдаанаар EPC04 багц ажлын гэрээг хэсэгчлэн байгуулах тухай тогтоол гаргасан.
  • 2023.09.27: УУХҮЯ-ны Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөл ГТБҮ-ийн НТЭЗҮ-ийн тодотголыг хэлэлцэж, хүлээн авсан.
  • 2023.09.29: Үйлдвэрийн EPC 04 багц ажлын Ерөнхий гүйцэтгэгч Megha Engineering and Infrastructure Limited компанитай хэсэгчилсэн гэрээ байгуулав.
  • 2023.11.06: EPC 04 багц ажлын ерөнхий гүйцэтгэгч компанитай Ажил эхлүүлэх уулзалт хийв.

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.