АНУ-ын Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга бөгөөд Эдийн засаг, худалдааны албаны дарга Жон Чен, Худалдааны ахлах мэргэжилтэн Майкл Ричмонд, тус хэлтсийн ажилтан М.Алтанцэцэг нар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-д зочилж, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн үйл явцтай танилцлаа.
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК төслийн хүрээнд зөвхөн БНЭУ-аас гадна хэд хэдэн улстай хамтран ажиллаж буй бөгөөд үйлдвэрийн патенттай технологийн лиценз эзэмшигчийн тендерт АНУ-ын UOP компани шалгараад байгаа юм. Цаашид газрын тосны хайгуул, ашиглалтын салбарт хамтран ажиллах боломж бий эсэх, мөн газрын тосны үйлдвэрийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх чиглэлээр дэмжлэг үзүүлэх гэхчлэн асуудлуудаар талууд санал солилцлоо.