МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

АВТО ЗАМ

АВТО ЗАМ

Авто замын үндсэн үзүүлэлт

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байрлах Газрын тос боловсруулах үйлдвэрийн авто замын ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээ болон барьж байгуулах ажлын гэрээг Батлан хамгаалах яамтай 2018 оны 6 сарын 11-ний өдөр байгуулж, ашиглалтад оруулах ажлын хэсэг 2019 оны 11 сарын 21-нд ажиллаж байнгын ашиглалтад оруулсан.

Авто замын үндсэн үзүүлэлт:

Замын техникийн ангилал,                замын зэрэг  Хуримтлуулагч, тусгай зориулалттай 2Б         зэрэглэлийн зам
 Замын урт  17.5 км
 Далангийн өргөн  15 метр
     Хучилтын хийц  Өнгө асфальт бетон – 3 см  Суурь асфальт бетон – 5 см  Цементээр бэхжүүлсэн суурь 2 үе – 0.4м
 Хамгаалалтын төмөр хашилт  4391 метр
 Замын тэмдэг  177 шир
 Дохионы шон  416 шир
 Хөдөлгөөний зурвасын тоо  2
 Зорчих хэсгийн өргөн  9 метр
 Хөдөлгөөний нэг зурвасын өргөн  4.5 метр
 Хөвөөний өргөн  2 х 3 метр
 Ус зайлуулах байгууламж  23 байршилд төмөр бетон хоолой
 Тооцоот хурд  60 км/цаг
 Бусад  200 автомашины зогсоолтой
 Захиалагч  “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК
 Гүйцэтгэгч  Батлан хамгаалах яам
 ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл     боловсруулах зөвлөх үйлчилгээ  “ЭМ СИ ПИ СИ ЖИ АР” ХХК
 Техник технологийн хяналтын     зөвлөх үйлчилгээ  “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ болон   “Ай Си Ти Сайн Консалтинг” ХХК-ийн     түншлэл

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.