МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ЯВЦ (2023 оны 12-р сарын байдлаар)

БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ЯВЦ (2023 оны 12-р сарын байдлаар)

Газрын тос дамжуулах хоолой барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын төрийн өмчит “Norinco International Cooperation” компани 2022 оны сүүлээс ажлаа эхлүүлсэн. 2022 онд тус компани ажлын нарийвчилсан зураг, түүхий тосны шинжилгээ, суурь судалгааны ажлууд, технологийн зам зэрэг дэд бүтцийн ажлаа дуусгасан бөгөөд дамжуулах хоолойн барилга угсралтын ажлыг 2023.04.28 өдөр эхлүүлсэн. Дамжуулах хоолойн ажлын нарийвчилсан зургийг Канад улсын “Worley Engineering Parsons” компани гүйцэтгэж дууссан бөгөөд Эх загвар/эскиз зургуудыг Барилгын Хөгжлийн төвийн магадлалаар оруулж, баталгаажуулсан ба Project Wise 365 төслийн баримт бичгийн менежментийн программ хангамжийг ашиглан техникийн зураг төслийн (FEED) баримт бичгийг хүлээн авч хянасан. Ерөнхий гүйцэтгэгч “Norinco International Cooperation Ltd” компани Техникийн зураг төслийг гүйцэтгэж дууссан.

Дамжуулах хоолойн барилга угсралтын ажлын гүйцэтгэл:

Үндсэн гол технологийн хоолойн угсралтын ажлыг 2023.06.12-нд Хүлээн авах станцаас Халаах, өргөх 4 болон 3-р станцын хэсэгт буюу 527+480 дахь км-ээс эхлүүлсэн бөгөөд нийт 226 км хоолойн гагнуурын ажлыг  гүйцэтгэж, эдгээр гагнуурын ажлыг Үл эвдэх сорилоор 100 хувь шалгаж баталгаажуулсан.

Үүнд: Хоолойн цувих ажил, Хоолойн гагнуур, Үл эвдэх радиографийн сорил, Үл эвдэх хэт авианы сорил, Үл эвдэх соронзон бөөмийн сорил, Зэврэлтээс хамгаалах будаг, Дулаалга хөөс, Тусгаарлагч, Катодын хамгаалалтын суурилуулалт, Шилэн кабель суурилуулалт, Дамжуулах хоолойн ухмалын ажил, Хоолойн буулгах ажил, Анхааруулах тууз татах ажил, Хоолой булах ажил, Технологийн гүний худаг гаргах ажлууд  хийгдсэн ба 2023.10.29-ны өдрөөс хоолой буулгах ажил нь эхэлсэн. Өөрөөр хэлбэл, 2023 онд төлөвлөгдсөн 230 км хоолойн гагнуурын ажил болон өндөр хүчдэлийн кабелийн ухмалын ажлууд хийгдэж дуусаад байна. 

1Инженер геологийн судалгаа100%
2Техникийн зураг төсөл (FEED)100%
3ЦДАШ-ын зураг төсөл93%
4Технологийн зам76.3%
5Хүлээн авах станцын цахилгаан хангамжийн ажил100%
6Гүний худаг гаргах барилга угсралтын ажил75%
7Дамжуулах хоолойн түр кемпийн барилга угсралтын ажил -98%
7.1Үндсэн кемпийн барилга угсралтын ажил100%
7.2Толгой станцын түр кемпийн барилга угсралтын ажил77%
7.3Халаах, өргөх станц 1 түр кемпийн барилга угсралтын ажил79%
7.4Халаах, өргөх станц 2 түр кемпийн барилга угсралтын ажил100%
7.5Халаах, өргөх станц 3 түр кемпийн барилга угсралтын ажил78%
7.6Халаах, өргөх станц 4 түр кемпийн барилга угсралтын ажил93%
8Дамжуулах хоолойн барилга угсралтын ажил (IHPS4-Terminal Station Section-5)74%
9Дамжуулах хоолойн барилга угсралтын ажил (IHPS4-IHPS3 Section-4)56%
10Хоолойн цувих ажилНийт-228км
11Хоолойн гагнуурын ажилНийт – 226км буюу 18854 joint
12Үл эвдэх радиографын сорилНийт – 226км буюу 18854 joint
13Үл эвдэх хэт авиан сорил91,56км буюу 763 joint
14Үл эвдэх соронзон бөөмийн сорил52.44км буюу 437 joint
15Гагнуурын залгаас бүрээсийн ажил
15.1Зэврэлтээс хамгаалах будаг104км буюу 8713 joint
15.2Тусгаарлагч98км буюу 8168 joint
15.3Хөөсний ажил97км буюу 8163 joint
16Дамжуулах хоолойн катодын хамгаалалт суурилуулах ажил151км
17Дамжуулах хоолойн ухмалын ажил95км
18Дамжуулах хоолой буулгах ажил25км
19Дамжуулах хоолой булах ажил25км
20Анхааруулах тууз татах ажил25км
21Шилэн кабель суурилуулах 25км
22Техник хяналтын акт баталгаажуулалт (ил далд ажлын акт)3800ш
23Талбайд хүлээн авсан хоолойНийт-19220ш буюу 35.5%

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.