МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Д.Амарбаясгалан: Төслийн ажилд тулгамдсан асуудлуудыг цаг тухай бүрт нь шийдвэрлэн ажиллана

Д.Амарбаясгалан: Төслийн ажилд тулгамдсан асуудлуудыг цаг тухай бүрт нь шийдвэрлэн ажиллана

УИХ-ын ҮББХ-ны дарга Т.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын Д.Амарбаясгалан нар Дорноговь аймгийн Алтанширээ сум дахь Газрын тос боловсруулах үйлдвэр (ГТБҮ) барих төслийн ажилтай танилцлаа.

ГТБҮ-ийн бүтээн байгуулалтын ажлыг 4 багц ажилд хуваан хэрэгжүүлж буй бөгөөд EPC 01 багц ажил болох Технологийн бус барилга байгууламжууд, мөн EPC 02, EPC 03 багц ажлуудын хүрээнд хийгдэж буй ажлууд, мөн Газрын тос дамжуулах хоолойн механик угсралтын ажлын явцыг төсөл хэрэгжүүлэгч компани болон ерөнхий гүйцэтгэгч компаниудын удирдлагууд газар дээр нь танилцууллаа.

Энэ үеэр төслийн оролцогч талууд, холбогдох албаныхан байлцсан уулзалт боллоо. Уулзалтаар бүтээн байгуулалтын ажилд монголын талаас шалтгаалан тулгамдаж буй асуудлуудын талаар төсөл хэрэгжүүлэгч компани, EPC 01,02,03 багц ажлууд болон Газрын тос дамжуулах хоолой барих ажлын гүйцэтгэгч БНЭУ, БНХАУ-ын компаниуд саналаа илэрхийлж, төслийн ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх талаар Засгийн газраас хүслээ.

“Тус үйлдвэрт хил гаалийн нөхцөл байдлаас үүдэж бараа материалын хомсдол, НӨАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлтөөс үүдсэн алдагдал, мөн ажиллах хүчний визийн асуудал зэрэг бэрхшээл гарсан. Монгол Улсын Ерөнхий сайд эдгээр асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх үүрэг өгсөн гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол улс түлш, шатахууны импортын хамаарлаас гарч, нефть-химийн аж үйлдвэрийн шинэ салбар бий болохоос гадаад худалдааны алдагдал буурах боломж бүрдэнэ. Стратегийн өндөр ач холбогдолтой уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар анхаарч ажиллаж байгаа гэдгийг ЗГХЭГ-ын дарга онцоллоо.

Хуваалцах:

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.