МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Зээлийн дэд гэрээнд гарын үсэг зурлаа

Зээлийн дэд гэрээнд гарын үсэг зурлаа

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн санхүүжилтийн зээлийн дэд гэрээнд Монгол улсын Сангийн сайд Б.Жавхлан, БНЭУ-ын Эксим банкны Ерөнхий менежер Нирмит Нарендра Вед нар 2023 оны 8-р сарын 17 өдөр гарын үсэг зурлаа. Дэд зээлийн гэрээг байгуулснаар:

• Монгол улсын Засгийн газар 2016 онд БНЭУ-ын Эксим банктай байгуулсан 1.0 тэрбум ам.долларын зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах,

• EPC-02 болон EPC-03 багц ажлын гэрээний үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг дахин 7 жилээр сунгах,

• Богино хугацаанд их хэмжээний төлбөр төлөх байсан төсвийн дарамтын бууруулах,

• EPC-02 болон EPC-03 багц ажлын гүйцэтгэгчийн гэрээг баталгаажуулж, гүйцэтгэгч компаниудын санхүүжилтийг олгож эхэлснээр Монгол улс БНЭУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаанд стратегийн өндөр ач холбогдол бүхий Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл саадгүй үргэлжлэхээр боллоо.

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.