МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Нээлттэй ажлын байр

Нээлттэй ажлын байр

“МОНГОЛ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР” ТӨХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ  СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4 дэх хэсэг, 79 дүгээр зүйлийн 79.1, 81 дүгээр зүйлийн 81.2 дахь хэсэг, 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь заалт, Монгол улсын Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 85 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ыг тус тус үндэслэн “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалт зарлаж байна.

Сонгон шалгаруулах хараат бус гишүүний тоо3 /гурав/

Нийтлэг шаардлага:

            1.Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаас гадна  Монгол улсын Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 85 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ын 3.2 дахь хэсэгт заасан нийтлэг шаардлагыг хангасан байх. Үүнд:

  1. Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх;
    1. Сүүлийн дөрвөн жил улс төрийн намын ажилтан, сонгуульт удирдах албан тушаал хашиж байгаагүй, эсхүл улс төрийн албан хаагчаар ажиллаж байгаагүй;
    1. Эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хуулийн этгээд нь дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон;
    1. Тухайн компани, эсхүл түүний хараат болон охин компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талууд (зээлдүүлэгч, хувь нийлүүлэгч, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагч г.м)-ын ашиг сонирхлыг төлөөлдөггүй байх;
    1. Тухайн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн болон хяналтын багц эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл тэдгээртэй төрөл, садангийн холбоогүй байх;
    1. Тухайн компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх (нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал “томоохон харилцагч” гэж үзнэ);
    1. Нэр дэвшигч өөрөө, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд нь тухайн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд бие дааж нэр дэвшүүлэх эрх олгохуйц хувьцааны багцыг эзэмшдэггүй байх;
    1. Өөрөө эсхүл эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү болон тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд нь сүүлийн 3 жилийн хугацаанд тухайн компанид, эсхүл түүний хараат болон охин компанид эрх бүхий албан тушаал эрхэлж байгаагүй байх;
    1. Тодорхой албан тушаал эрхлэх буюу үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлээгүй байх;
    1. Тухайн салбарын төрийн өмчит, эсхүл хувийн өмчийн хуулийн этгээдийн Төлөөлөн  удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаагүй байх.
    1. Компанийн засаглалын сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх.

Мэргэжлийн чиглэл:

Бизнес удирдлага, эдийн засаг, эрх зүй, уул уурхай, санхүү, нягтлан бодох бүртгэлийн аль нэг чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистр болон түүнээс дээш зэрэгтэй, тухайн чиглэлээр 15-аас доошгүй жил ажилласан байх,

Менежментийн туршлага:

Томоохон бизнесийн байгууллагын Гүйцэтгэх захирал, дэд захирал, чиг үүрэг хариуцсан захирал, газрын захирлын түвшний албан тушаал 5-аас дээш жил эрхэлж байсан туршлагатай, бизнесийн стратегийг тодорхойлох, санхүүжилт татах чиглэлээр амжилттай ажиллаж үр дүнд хүрч ажилласан туршлагатай байх,

Мэргэжлийн туршлага:

Стратеги, бизнес төлөвлөлт, менежмент, эдийн засаг хөрөнгө оруулалт, санхүүгийн шинжилгээ, эрсдэлийн удирдлага, аудит комплайнс, бизнесийн эрх зүй, компанийн засаглал, манлайлал, төслийн удирдлагын чиглэлээр амжилттай ажилласан туршлагатай байх,

Хувь хүний шинж чанар:

Бүтээлч идэвхтэй, ажлын хувь нэмэр оруулах хүсэлт эрмэлзэлтэй, шударга, өндөр ёс зүйтэй, харилцааны чадвартай хараат бусаар бие дааж шийдвэр гаргах болон багаар хамтарч ажиллах чадварууд эзэмшсэн байх, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргээ биелүүлэхэд хангалттай цаг зарцуулах боломжтой байх,

Нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;

2. Төрийн албан хаагчийн анкет, 2 хувь 4х6 хэмжээтэй цээж зураг;

3. Оршин суугаа газрын тодорхойлолт, эсхүл лавлагаа /E-Mongolia/;

4. Ажил байдлын хоёроос доошгүй тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаас тодорхойлолт авчрах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээллийг нотлох баримтын хамт ирүүлэх);

5. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /E-Mongolia/;

6. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

7. Иргэний үнэмлэхийн хуулбар;

8. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бодь тауэр 900 тоот “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, Төлөөлөн удирдах зөвлөлийн Нарийн бичгийн дарга Э.Батболд, Утас:99191552

Сонгон шалгаруултын материал хүлээн авах хугацаа:

2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 12.00 цаг хүртэл хүлээж авна.

Анхаарах зүйлс:

1. Баримт бичгийг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Нэр дэвшүүлэх хороонд гэж хаяглан, сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичнэ;

2. Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын баримт бичгийг хийнэ;

3. Ирүүлсэн баримт бичгийг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй;

4. Хугацаа хоцорсон баримт бичгийг хүлээн авахаас татгалзана;

5. Баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна;

6. “Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-д заасан үе шатны дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.

7. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина.

“МОНГОЛ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР” ТӨХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО

ДХХА-НД ШААРДЛАГАТАЙ БУЙ ИНЖЕНЕРҮҮД БОЛОН ТЭДГЭЭРИЙН АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГУУД

  1. Цахилгааны инженер

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-иас хэрэгжүүлж буй Дорноговь аймгийн Алтанширээ сумаас Дорнод аймгийн Матад сум хүртэл үргэлжлэх “Газрын тос дамжуулах хоолойн төсөл”-ийн захиалагчийн багт инженерчлэлийн зураг төсөл, барилга угсралтын ажилд хяналт тавих, норм дүрэм, техникийн нөхцөлийн шаардлагыг хангуулах, дамжуулах хоолойн системийн ашиглалтын үйл ажиллагаанд цахилгаан эрчим хүчний бэлэн байдлыг хариуцаж ажиллана.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Цахилгааны инженер мэргэжлээр Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Цахилгааны инженерчлэл, зураг төсөл боловсруулах, хянах, барилга угсралтын чанарын хяналтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх;
  • Багаар ажиллах чадвартай;
  • Мэргэжлийн болон хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай;
  • Бичиг хэргийн болон тайлан, мэдээ боловсруулах чадвартай;
  • Англи хэлний бичгийн болон ярианы түвшний мэдлэгтэй (TOEFL болон IELTS-н оноотой бол давуу тал болно);
  • Тогтвор суурьшилтай ажиллах;
  • Хөдөө орон нутагт ажиллах, ажлын ачаалал даах чадвартай;

2. Хэмжүүр, автоматикийн инженер

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-иас хэрэгжүүлж буй Дорноговь аймгийн Алтанширээ сумаас Дорнод аймгийн Матад сум хүртэл үргэлжлэх “Газрын тос дамжуулах хоолойн төсөл”-ийн захиалагчийн багт инженерчлэлийн зураг төсөл хянах, технологийн процессын автоматжуулалт, SCADA телеметр хяналтын систем угсралтын ажилд хяналт тавих, дамжуулах хоолойн системийн ашиглалтын үеийн хэвийн ажиллагааг ханган хариуцаж ажиллана.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Автоматжуулалтын инженер мэргэжлээр Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Мэргэжлийн чиглэлээр зураг төсөл боловсруулах, хянах, хэмжих, хэмжүүр хэрэгсэл, тоног төхөөрөмжийн автоматжуулалт суурилуулалт, тохируулгын ажлын туршлагатай;
  • Багаар ажиллах чадвартай;
  • Мэргэжлийн болон хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай;
  • Бичиг хэргийн болон тайлан, мэдээ боловсруулах чадвартай;
  • Англи хэлний бичгийн болон ярианы түвшний мэдлэгтэй (TOEFL болон IELTS-н оноотой бол давуу тал болно);
  • Тогтвор суурьшилтай ажиллах;
  • Хөдөө орон нутагт ажиллах, ажлын ачаалал даах чадвартай;

3. Барилгын инженер

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-иас хэрэгжүүлж буй Дорноговь аймгийн Алтанширээ сумаас Дорнод аймгийн Матад сум хүртэл үргэлжлэх “Газрын тос дамжуулах хоолойн төсөл”-ийн захиалагчийн багт барилга, байгууламжуудын инженерчлэлийн зураг төсөл, барилга угсралтын ажлын гүйцэтгэлд хяналт тавих, норм дүрэм, техникийн нөхцөлийн шаардлагыг хангуулж ажиллана.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Иргэний ба үйлдвэрийн барилгын инженерийн чиглэлээр Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Захиалагчийн техникийн чанарын хяналт, ил далд ажлын акт, техникийн бичиг баримтыг боловсруулах, бичиг баримтын иж бүрдлийг хангуулах, гүйцэтгэлийн тоо хэмжээг тооцож баталгаажуулах ажлуудыг гүйцэтгэх дадлага туршлагатай байх;
  • Багаар ажиллах чадвартай;
  • Мэргэжлийн болон хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай;
  • Бичиг хэргийн болон тайлан, мэдээ боловсруулах чадвартай;
  • Англи хэлний бичгийн болон ярианы түвшний мэдлэгтэй (TOEFL болон IELTS-н оноотой бол давуу тал болно);
  • Тогтвор суурьшилтай ажиллах;
  • Хөдөө орон нутагт ажиллах, ажлын ачаалал даах чадвартай;

4. Механик инженер

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-иас хэрэгжүүлж буй Дорноговь аймгийн Алтанширээ сумаас Дорнод аймгийн Матад сум хүртэл үргэлжлэх “Газрын тос дамжуулах хоолойн төсөл”-ийн захиалагчийн багт барилга, байгууламжуудын инженерчлэлийн зураг төсөл болон барилга угсралтын ажлын тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажилд хяналт тавих, дамжуулах хоолойн системийн ашиглалтын үйл ажиллагаанд техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, засвар үйлчилгээг хариуцаж ажиллана.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Механик инженерийн чиглэлээр Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Техник, тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын үеийн ажлын акт, техникийн бичиг баримтыг боловсруулах, бичиг баримтын иж бүрдлийг хангуулах, гүйцэтгэлийн тоо хэмжээг тооцож баталгаажуулах ажлыг гүйцэтгэх дадлага туршлагатай;
  • Багаар ажиллах чадвартай;
  • Мэргэжлийн болон хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай;
  • Бичиг хэргийн болон тайлан, мэдээ боловсруулах чадвартай;
  • Англи хэлний бичгийн болон ярианы түвшний мэдлэгтэй (TOEFL болон IELTS-н оноотой бол давуу тал болно);
  • Тогтвор суурьшилтай ажиллах;
  • Хөдөө орон нутагт ажиллах, ажлын ачаалал даах чадвартай;
НэрҮзэх холбоос
12023.01.17 АЖЛЫН БАЙРНЫ ЗАР ДХХА-аас2Үзэх
2Хараат бус гишүүний сонгон шалгаруулалт ЗАР 2023-04-20Үзэх

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.