МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО” ӨДӨРЛӨГ /2022.09.10/ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ   

“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО” ӨДӨРЛӨГ /2022.09.10/ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ   

НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар, Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Эдийн засаг хөгжийн яам болон бусад түншлэгч талууд хамтран Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд иргэд, байгууллагуудын оролцоо, түншлэлийг дэмжих зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилго” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.

Тогтвортой хөгжлийн зорилгын мэдлэг ойлголт нь хүн бүрд хамааралтай бөгөөд хэрэгжилтийг эрчимжүүлэхэд төр, иргэн, хөгжлийн түншүүд, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэм шинжилгээ, боловсролын байгууллагууд зэрэг бүх талын оролцоо, идэвх санаачилга чухал байдаг тул хэрэгжилтийг эрчимжүүлэхэд иргэд, байгууллагуудын оролцоо, түншлэлийг дэмжихэд чиглэсэн “Тогтвортой хөгжлийн зорилгын нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулж байгаа юм.

“Тогтвортой хөгжлийн зорилго” өдөрлөгт төрийн болон хувийн хэвшлийн 120 орчим аж ахуйн нэгж байгууллага оролцож, үйл ажиллагаагаа сурталчиллаа.

Сонирхуулахад 169 зорилт бүхий Тогтвортой хөгжлийн 17 зорилго нь 2030 он гэхэд хэнийг ч хөгжлөөс орхигдуулалгүй ядуурал болон өлсгөлөнгийн бүх хэлбэрийг эцэс болгож, эх дэлхийгээ хамгаалах, шударга ёсыг түгээн дэлгэрүүлэх, тэгш бус байдлыг арилгаж, хөгжил цэцэглэлтэд хүрэх, дэлхийн улс орнуудын удирдагчдын үүрэг амлалтыг бататгасан бүх нийтийн зорилго юм.

Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгыг улс орондоо нутагшуулан хэрэгжүүлэх амлалт өгсөн анхны орнуудын нэг бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2020 онд дэлхий нийтийн энэ зорилгуудтай уялдуулан хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлон “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг баталсан. Тогтвортой хөгжлийн зорилгыг амжилттай хэрэгжүүлснээр “Алсын хараа 2050”-ыг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилийн зорилго, зорилт хангагдах боломж бүрдэх юм.

Хуваалцах:

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.