Төслийн ажил эхлүүлэх уулзалт

2022/ 09/ 22
Төслийн ажил эхлүүлэх хурлыг (Kick-off meeting) 2022.06.20-ны өдөр МГТБҮ-ээс 14 ИТА болон удирдлагууд, гүйцэтгэгч компаниас 12 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулсан. Уулзалтын зохицуулагчаар МГТБҮ-ийн гүйцэтгэх захирлын зөвлөх Кенжи Маруока ажиллаж удирдан явуулсан. Тус хурлаар барилга угсралт, техник технологи, зургийн ажлууд, түүн тавигдах шаардлага, барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрлийн талаар 2 тал нэгдсэн ойлголттой байгаа эсэх, ойлголцлын зөрүү гарвал хэлэлцэн тохиролцох зорилготой байсан.

Хурлын үеэр хэлэлцсэн асуудлуудаас товчлон хүргэвэл:
• Байр зүйн зураг, Инженер геологи, Геотехник судалдаа, Тосны шинж чанарын судалгаа болон тэдгээрийн төлөвлөлт, норм журмын шаардлага, Дамжуулах хоолойн трассын дагуу хийгдсэн судалгааны ажлууд, газрын давхцалын мэдээлэл болон Газрыг улсын тусгай хэрэгцээний газарт авах үе шат, бүрдүүлэх баримт бичиг,
• Техникийн зураг төсөл (Инженерчлэлийн багц), Эх загвар зураг (Ажлын зураг) болон батлуулах үе шат, түүнд тавигдах шаардлага,
• Ажиллагсдын амьдрах түр кемпүүд, агуулах склад болон бусад дэд бүтэцийн төлөвлөлт, ерөнхий план,
• Төслийн ажилд туслан гүйцэтгэгчээр оролцох аж ахуйн нэгжид тавигдах шаардлага, тэдгээрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн ангилал,
• Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх ажиллагаанд дагаж мөрдөх хууль, дүрэм, журам, баримт бичгийн бүрдэл,
• Барилга угсралтын ажлын явцын тайлан мэдээ, түүний загвар формат,
• ИТА-ын гадаад дотоод сургалтын асуудал,
• Барилга угсралтын үеийн байгаль орчин, ХАБ-ын талаар,
• Урьдчилгаа болон дундын санхүүжилтийн суутгал, түүний хэлбэр,
• Банкны баталгаа, түүнийг байршуулах хугацаа
зэрэг олон асуудлаар хэлэлцэж, хэлэлцсэн асуудлууд, түүний шийдлүүдийг хурлын тэмдэглэлээр баталгаажуулсан.
