МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Төслийн явц

Төслийн явц

2018 оны 01 сар

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын 21 дүгээр тогтоол гарсан.

2018 оны 11 сар

УУХҮЯ-ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нарийвчилсан ТЭЗҮ-ийг хэлэлцэж хүлээн авсан.

2019 оны 04 сар

Дорноговь аймгийн Сайншанд хотын нутаг дэвсгэрт 550 айлын орон сууцны “Газрын тосны үйлдвэрийн хотхон”  бүтээн байгуулах Засгийн газрын 129 дүгээр тогтоол гарсан.

2019 оны 05 сар

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК БНЭУ-ын “Инженерс Индиа Лимитед” компанитай Төслийн менежментийн зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан.

2019 оны 10 сар

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд нэмэлт санхүүжилтийн эх үүсвэр болох 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг байгуулав.

2020 оны 10 сар

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн  “Технологийн бус байгууламжийн Инженерчлэл-худалдан авалт-барилга угсралтын ажил EPC-1”-ын Ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан “Жэй Эм Си Прожектс Индиа” компани, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК хооронд гэрээг цахимаар байгууллаа.

2021 оны 1 сар

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай” хуулийг баталсан.

2021 оны 1 сар

Үйлдвэрийн технологийн бус байгууламжийн инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлыг EPC-1 гүйцэтгэхээр сонгон шалгарсан Энэтхэгийн JMC Projects India компани үйлдвэрийн талбайд технологийн бус барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.