“Монгол Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК нь газрын тос боловсруулах үйлдвэрийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг Энэтхэгийн инженер, мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулж 2018 оны 11 дүгээр сард УУХҮЯ-ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хэлэлцэн хүлээн авсан.
Төслийн менежментийн зөвлөх үйлчилгээний гэрээг 2019 оны 05-р сарын 13-ны өдөр “Engineers India Limited” компанитай байгуулж, үйлдвэрийн инженерчлэл, зураг төслийн ажлыг эхлүүлсэн.
“Газрын тос боловсруулах үйлдвэр” байгуулах цогц төсөл нь үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжуудаас гадна цахилгаан станц, ус хангамжийн байгууламж, ачих буулгах байгууламж, агуулах сав, резервуар, түүхий тос дамжуулах хоолой, төмөр зам, авто замын бүтээн байгуулалтаас бүрдэнэ. Мөн үйлдвэрт ажиллагсдын амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн асуудлыг давхар шийдэх зориулалттай 550 айлын орон сууц, сургууль цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төв зэргээс бүрдсэн “Газрын тосны үйлдвэрийн хотхон” багтах юм.
Үйлдвэрийн үндсэн өгөгдөл
Хүчин чадал: Жилд 1,5 сая тонн тос боловсруулах
Үйлдвэрийн байршил: Дорноговь аймаг, Алтанширээ сум
Боловсруулах тос: Газрын тосны Тосон-Уул XIX & Тамсаг-XXI талбайгаас олборлосон тос
Бүтээгдэхүүний чанар: Монгол улсын болон Евро V стандартад нийцсэн
Жилд ажиллах хугацаа: 8000 цаг (8750 цаг ажиллах боломжтой)
Гүн боловсруулалтын технологи: Гидрокрекинг
Үйлдвэрээс гарах бүтээгдэхүүн: 43 мянган тонн Шингэрүүлсэн шатдаг хий
339 мянган тонн Авто бензин
824 мянган тонн Дизель түлш
80 мянган тонн Онгоцны түлш
47 мянган тонн Зуухны түлш