МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерчлэл” тэтгэлэгт хөтөлбөрийн элсэлт явагдаж байна

“Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерчлэл” тэтгэлэгт хөтөлбөрийн элсэлт явагдаж байна

Залуучууд Та бүхнийг эх орныхоо шинэ бүтээн байгуулалтын нэг хэсэг болж, шинэ мэдлэг – шинэ технологи эзэмшин монгол улсдаа нефть-химийн шинэ аж үйлдвэрийн салбарын анхдагчид болохыг уриалж байна.

Монгол улсад баригдаж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн мэргэжилтэй боловсон хүчин, инженерүүдийг дотооддоо бэлдэх зорилгоор “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн санаачлагаар 2022-2023 оны хичээлийн жилээс ШУТИС-д “Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженер” бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрийн сургалтыг эхлүүлсэн.

Өнгөрсөн жил элсэн суралцсан 21 оюутан Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайд танилцах дадлага хийж, анги дэвшин суралцаж байна.

ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбар, ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбарын эрдэмтэн багш нарын хамтран гаргасан сургалтын төлөвлөгөөний дагуу нийт 130 кредит цагийн хичээлийг оюутнууд үзэж судалж байна.

🔊🔊🔊Уг тэтгэлэгт хөтөлбөрийн 2023-2024 оны хичээлийн жилийн элсэлт явагдаж байна.

📱📱📱 99117420, 99052511

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулагдахад 550 инженер бэлтгэсэн байх шаардлагатай юм.

Хуваалцах:

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.