МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн мэргэжилтэй боловсон хүчин, инженерүүдийг дотооддоо бэлдэх зорилгоор ШУТИС-д “Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженер” бакалаврын сургалтад элсэлт авч, 20 оюутан суралцаж байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн мэргэжилтэй боловсон хүчин, инженерүүдийг дотооддоо бэлдэх зорилгоор ШУТИС-д “Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженер” бакалаврын сургалтад элсэлт авч, 20 оюутан суралцаж байна.

ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Газрын тос, өрөмдлөгийн салбар, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Химийн инженерчлэлийн салбарын хамтран гаргасан сургалтын төлөвлөгөөний дагуу нийт 130 кредит цагийн хичээлийг оюутнууд үзэж судлах юм.

Өнөөдөр ШУТИС-ийн ХШУС-ийн захирал доктор В.Өлзийбаяр, Дэд захирал, доктор Б.Тунгалагтамир, Химийн инженерчлэлийн салбарын эрхлэгч, доктор Ю.Ганчимэг, ХИС-ын зөвлөх профессор, гавьяат багш Б.Бямбагар, ХИС-ын дэд профессор, доктор Д.Илчгэрэл нар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал, доктор Д.Алтанцэцэгтэй уулзлаа. Уулзалтын эхэнд, ХИС-ийн сургалтын хөтөлбөр, бодлогын талаар доктор Ю.Ганчимэг дэлгэрэнгүй танилцуулж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженер бэлтгэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх хүрээнд төсөл хэрэгжүүлэгч компанитай хэрхэн хамтран ажиллах тухайд талууд санал солилцлоо.

Монгол улсад анх удаа баригдаж буй орчин үеийн, өндөр технологи бүхий ГТБҮ-ийн инженерчлэлээс эхлэн бүтээн байгуулалтын бүхий л үе шатанд ажиллаж буй инженер, мэргэжилтнүүдээс зарим хичээлийн агуулгад саналаа тусгах нь нэн чухал болохыг багш нар хэллээ. Мөн голлох хичээлүүдэд шаардлагатай сургалтын бааз суурийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг ХШУС-ийн зүгээс хүслээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын 4 дэх багц ажлын ерөнхий гүйцэтгэгчийг 2023 оны эхний улиралд багтаан шалгаруулахаар ажиллаж буйг доктор Д.Алтанцэцэг хэлээд, уг багц ажилд үйлдвэрийн лаборатори байгуулах ажил багтаж буй тул оюутнууд тус лабораторид дадлага хийх боломжтойг онцоллоо. Түүнээс гадна эх орныхоо ирээдүйн хөгжилд онцгой үүрэгтэй стратегийн чухал үйлдвэрт ажиллахаар мэргэжлээ сонгосон оюутан залуусыг үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцыг анхааралтай ажиглах, уг ажилд биеэр оролцох, харж мэдрэх үйл явц чухал гэдгийг уулзалтын үеэр онцлон хэллээ.

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулагдахад 550 инженер бэлтгэсэн байх шаардлагатай бөгөөд уг ажилд хүч оюунаа дайчлан ажиллаж байгаа ШУТИС-ийн удирдлага, эрдэмтэн багш нартай улам нягт хамтран ажиллах болно гэдгээ төсөл хэрэгжүүлэгч компанийн зүгээс илэрхийллээ.

Эрчим хүчний эрх чөлөөг эх орондоо

Хуваалцах:

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.