МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСЛИЙН ЯВЦ 63 ХУВЬТАЙ БАЙНА

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСЛИЙН ЯВЦ 63 ХУВЬТАЙ БАЙНА

Газрын тос боловсруулах үйлдвэр нь EPC-1,2,3,4 гэсэн дөрвөн багц төслөөс бүрдэж буй бөгөөд үйлдвэрийн технологийн бус барилга байгууламж, талбайн дэд бүтэц зам, ус хангамжийн системийн цогц төсөл болох EPC-1 төслийн ажилд төслийн менежментийн зөвлөх Энэтхэг улсын “И Ай Эл” компани олон улсын норм дүрэм, стандартын дагуу гүйцэтгэлд хяналт тавьж байна.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Энэтхэг улсын “Жэй Эм Си Прожэктс” ХХК, Монгол улсын 21 туслан гүйцэтгэгч компанийн инженер, техникийн мэргэжилтнүүд нийт 641 хүн, 250 нэгж техниктэйгээр 2022 оны 11 сарын 29-нд төслийг хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

EPC-1төсөл нь бэлтгэл ажил, зураг төсөл, худалдан авалт, барилга угсралт гэсэн үндсэн 4 төлөвлөлттэй, төслийн нийт явц 63%-ийн гүйцэтгэлтэй байна.

Эдгээрт Түүхий ус хадгалах сав-85%, Оффис, сургалтын төв-51%, Хоолны газар-84%, Лаборатори-85%, Анхны тусламж, эмнэлгийн барилга-80%, Агуулах-45%, Нэвтрэх хаалга-1-64%, Нэвтрэх хаалга-2-39%, Гал унтраах ангийн барилга-52%, Засварын цех-35%, Үерийн ус цуглуулах талбай-82,5%, Ус зайлуулах хоолой-30%, Ус дамжуулах хоолой-89%, 17км авто зам-36%, Ус дамжуулах хоолой-/Бор хөөвөр/-41%, Худгийн барилга-44%, Цахилгаан дамжуулах агаарын шугам-90%-ийн тус тус гүйцэтгэлтэй байна.

Лицензтэй технологийн байгууламжуудыг барих ажил EPC-4-ийн лиценз эзэмшигчдийг шалгаруулсан. Устөрөгчийн байгууламжийн лиценз эзэмшигч Итали улсын Кинетикс текноложи компанитай, Хүхэр ялгах байгууламжийн лиценз эзэмшигч Франц улсын Аксенс компани, Бензин боловсруулах, Гидрокрекинг, Дизелийн гидроцэвэрлэгээ, Шингэрүүлсэн шатдаг хий ялгах байгууламжуудын лиценз эзэмшигч АНУ-ын ЮүӨүПи Хонивэлл компанитай гэрээг тус тус байгуулаад байна.

Хуваалцах:

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.