МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ГТБҮ-ийн бүтээн байгуулалтыг бүх талаар дэмжин ажиллана гэв

ГТБҮ-ийн бүтээн байгуулалтыг бүх талаар дэмжин ажиллана гэв

“Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Бямбасүрэн, Захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Л.Батхүү, инженер н.Оюунболд нар Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн үйл ажиллагаатай танилцан хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгтэй уулзлаа.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт нь 4 багц ажлаас бүрдэж буй бөгөөд 3-р багц ажлын хүрээнд 35 Мвт-ын Дулааны цахилгаан станц баригдаж буй. Мөн Газрын тос дамжуулах хоолой, усан хангамжийн систем зэрэг бүхий л бүтээн байгуулалтыг улсын комисст хүлээлгэж өгөх болон зарим шинэчлэлт шаардлагатай ажлуудад төсөл хэрэгжүүлэгчид дэмжлэг хүслээ. Мөн зарим эрчим хүчний барилга байгууламжийн дэд бүтцийг төслийн хүрээнд барьж ашиглаж буй талаар танилцууллаа.

Эрчим хүчний салбарт улсын төсөв болон гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээнд техникийн хяналт тавих үүрэгтэй ажиллаж буйгаа “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Бямбасүрэн хэлээд, Газрын тос боловсруулах үйлдвэр бол манай улсыг эдийн засгийн болоод эрчим хүчний хараат байдлаас гаргах үндэсний хэмжээний, стратегийн ач холбогдол бүхий төсөл учраас төрийн байгууллагын хувьд бүхий л талаар хамтарч ажиллана гэдгээ илэрхийллээ. Том төсөлд учирч буй сорилт бэрхшээл том байх нь дамжиггүй. Тиймээс төслийн хэрэгжилтэд шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэх болно гэдгээ тэрээр нэмж хэлэв.

Хуваалцах:

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.