Дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажилтай холбогдон гарсан тогтоол шийдвэрүүдийн жагсаалт
2022/ 09/ 26
• 2018.06.13: ЗГ-ын 26 тэмдэглэлээр “түүхий тос дамжуулах хоолойг НТЭЗҮ-ээр тооцоолсон хөрөнгө оруулалтын зардлаас бага өртөгтэйгөөр ОХУ, БНХАУ-д хэрэглэгдэж байгаа уламжлалт технологийг ашиглан байгуулах санхүүжилтийн болон технологийн боломжийг судалж танилцуулах” үүргийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад өгсөн.
• 2018.10.24: ЗГ-ын 323 дугаар тогтоолоор “үйлдвэрийн түүхий тос дамжуулах хоолойн техник, технологийн шийдлийг сонгох, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх талаар санал боловсруулж танилцуулах”-ыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Сангийн сайд нарт даалгасан. • 2019.09.16: МУ-ын Ерөнхий сайдын 118 дугаар захирамжаар газрын тосны нийлүүлэлтийн дэд бүтцийн оновчтой хувилбарыг тодорхойлох, шаардлагатай тооцоо судалгаа хийх, техник технологийн шийдэл, хөрөнгө оруулалтын талаар санал дүгнэлт
гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.
• 2020.01.06: ЗГ-ын 1 дүгээр тэмдэглэлээр “газрын тос боловсруулах үйлдвэрт шаардлагатай түүхий тосыг дамжуулах хоолойгоор тээвэрлэх”-ээр эцэслэн шийдвэрлэсэн.
• 2020.02.12: ЗГ-ын хуралдаанаар ОУ-ын банк санхүүгийн байгууллагаас бага хүүтэй, урт хугацааны зээл авахад шаардагдах Засгийн газрын баталгаа гаргах асуудлыг Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан сайдтай зөвшилцөж, шийдвэрлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад даалгасан.
• 2020.02.19: ЗГ-ын 11 дүгээр тэмдэглэлээр “Газрын тос боловсруулах үйлдвэрт шаардлагатай түүхий эдийг тээвэрлэх дамжуулах хоолойн дэд бүтцийг тусад нь санхүүжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг дотоод, гадаадын зээл, тусламж, шаардлагатай бусад эх үүсвэрийн хүрээнд шийдвэрлүүлэх асуудлыг судалж, саналаа яаралтай Засгийн газрын хуралдаанд танилцуулах”-ыг Сангийн сайдад даалгасан.
• 2020.12.09: Худалдааны 69 –р тэмдэглэл. “XYI.8. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрт дотоодын түүхий тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлэх, барьж байгуулах гүйцэтгэгчийг олон улсын нээлттэй сонгон шалгаруулах талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г. Ёндон Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
• 2021.01.25: УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г. Нандинжаргал тушаал А/08 Үнэлгээний хороо байгуулах тухай.
• 2021.08.17: ШС-ын 87 тушаал “Монгол улсын ерөнхий сайдын 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаар захирамжийг үндэслэн Ажлын хэсгийн хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлах, хэрэгжилтийг хангах ажлыг шуурхай зохион байгуулахыг ажлын хэсгийн гишүүдэд, биелэлтийг танилцуулахыг УУХҮЯСайд Г.Ёндонд үүрэг болгосон.
• 2021.10.05: Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны тогтоол. Монгол Улсын их Хурлаас баталсан “”Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлого батлах тухай”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Монол Улсын Их Хурлын тогтоол тусгагдсан газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л. Оюун-Эрдэнэ/-т чиглэл болгосон.
• 2022.03.02: ЗГ-ын 94 дүгээр тогтоолоор “Газрын тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх арга хэмжээ авахыг УУХҮЯСайд Г.Ёндонд үүрэг болгосон.