МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ТӨСЛИЙН ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ

ТӨСЛИЙН ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ

“Монгол Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК нь газрын тос боловсруулах үйлдвэрийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг Энэтхэгийн инженер, мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулж 2018 оны 11 дүгээр сард УУХҮЯ-ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хэлэлцэн хүлээн авсан.

Төслийн менежментийн зөвлөх үйлчилгээний гэрээг 2019 оны 05-р сарын 13-ны өдөр “Engineers India Limited” компанитай байгуулж, үйлдвэрийн инженерчлэл, зураг төслийн ажлыг эхлүүлсэн.

НТЭЗҮ-ийг батлуулснаас хойш 5 жил тутамд түүнийг тодотгох, шинэчлэх шаардлагын дагуу НТЭЗҮ-ийг боловсруулсан “Engineers India Limited” компани нь үйлдвэрийн технологийн зураг төсөл, техник технологийн нэмэлт өөрчлөлтүүд, цар тахалтай холбоотойгоор үүссэн дэлхийн зах зээл дээрх бараа материалын үнийн өсөлт зэрэг хүчин зүйлүүдийг авч үзэн, төслийн нийт хөрөнгө оруулалтын зардлын өөрчлөлтийг дахин тооцоолж, НТЭЗҮ-ийн тодотголыг боловсруулсан бөгөөд 2023 оны 09-р сарын 27-ны өдөр УУХҮЯ-ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцүүлж баталгаажуулсан.

“Газрын тос боловсруулах үйлдвэр” байгуулах цогц төсөл нь үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжуудаас гадна цахилгаан станц, ус хангамжийн байгууламж, ачих буулгах байгууламж, агуулах сав, резервуар, түүхий тос дамжуулах хоолой, төмөр зам, авто замын бүтээн байгуулалтаас бүрдэнэ. Мөн үйлдвэрт ажиллагсдын амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн асуудлыг давхар шийдэх зориулалттай 550 айлын орон сууц, сургууль цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төв зэргээс бүрдсэн “Газрын тосны үйлдвэрийн хотхон” багтах юм.

                                    

Хуваалцах:

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.