МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн “Устөрөгч үйлдвэрлэх байгууламж”-ийн лиценз эзэмшигчтэй гэрээ байгууллаа

Газрын тос боловсруулах үйлдвэрийн “Устөрөгч үйлдвэрлэх байгууламж”-ийн лиценз эзэмшигчтэй гэрээ байгууллаа

Монгол улсад баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэр нь үндсэн технологийн 12 байгууламжаас бүрдэнэ. Атмосферийн болон Вакуум нэрлэгийн, хөнгөн фракцийг ялгах зэрэг гол байгууламжуудаас гадна гадаадын газрын тос, байгалийн хийн салбарын томоохон корпорациудын патенттай, гүн боловсруулалтын 7 байгууламжтай байх юм. Эдгээр 7 байгууламжийн лиценз эзэмшигчдийн дунд явуулсан тендерт АНУ-ын болон Баруун Европын нефть-химийн салбарын концернууд шалгарч, гэрээ байгуулж эхлээд байна.  

Өнөөдөр ГТБҮ-ийн “Устөрөгч үйлдвэрлэх байгууламж”-ийн лиценз эзэмшигчээр шалгарсан Италийн “Кинетикс Техноложи” (Kinetics Technology) компанитай төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, Төслийн менежментийн зөвлөх БНЭУ-ын “Инженерс Индиа Лимитед” (Engineers India Limited) компанийн удирдлагууд Лиценз эзэмшигчийн гэрээнд гарын үсэг зурлаа. 

Газрын тос боловсруулах үйлдвэрийн хэд хэдэн процесс нь устөрөгчтэй орчинд явагддаг учир технологийн процессийг устөрөгчөөр хангах энэхүү байгууламж нь үйлдвэрийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. “Кинетикс Техноложи” компани нь 30 гаруй оронд салбартай, олон төрлийн технологийн лицензийг зохиогч ба эзэмшигч, дэлхийн газрын тос, байгалийн хийн салбарын томоохон төлөөллийн нэг. Тус компанийн боловсруулсан зураг төслийн дагуу ГТБҮ-ийн Устөрөгч үйлдвэрлэх байгууламжийг барих юм.  

Хуваалцах:

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.