Цахилгаан Дамжуулах Агаарын Шугам
Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдах Газрын тос боловсруулах үйлдвэрийн 110/10кВ-ын дэд станцын зураг төслийг эрчим хүчний яамны бодлого төлөвлөлтийн газрын 2018 оны 04-р сарын 23-ны өдрийн 2018/35ц тоот зураг төсөл боловсруулах даалгавар, эрчим хүчний яамны БХЗГазрын 2018 оны 3-р сарын 18-ны өдрийн 01/2018/82 тоот техникийн нөхцөлийг үндэслэн гүйцэтгэв.
Дорноговь аймгийн Сайншанд сумын 110/35/10кВ-ын дэд станцаас 110кВ-ын ЦДАШ-аар дамжуулан 18.6 км-т байрлах Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайд байгуулан,110/10кв-ын үйлдвэрийн дэд станцыг “ЦДҮС” ТӨХК-ийн харьяанд байнгын жижүүртэй 6300 кВА чадал бүхий нэг трансформатортой байгууламж байхаар тооцон юм.
10кВ-ын хаалттай хувиарлах байгууламж (ХХД)-д 500А 6ш ячейк суурилуулсан бөгөөд энэ нь зөвхөн барилга угсралтын үед ашиглах ба үйлдвэр ашиглалтанд орсноор аваарийн горимд ажиллахаар төлөвлөгдсөн.