- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC 04 багц ажлыг яаралтай эхлүүлэхэд тулгамдсан асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлнэ
- БНЭУ-ын Элчин сайд төсөл хэрэгжүүлэгч компанид зочиллоo
- ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЯВЦЫН МЭДЭЭЛЭЛ
- Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хамт олноос зудад нэрвэгдсэн малчдад хандив тусламж хүргүүллээ
- ГТБҮ-ийн инженерүүд БНЭУ-д мэргэжил дээшлүүлэхээр боллоо
- ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ЛИЦЕНЗТЭЙ ТЕХНОЛОГИЙН БАЙГУУЛАМЖУУД (EPC 04)-ЫН ИНЖЕНЕРЧЛЭЛ, ХУДАЛДАН АВАЛТ, БАРИЛГА УГСРАЛТЫН ГЭРЭЭГ БАЙГУУЛЛАА
- Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-04 багцын ажлыг эхлүүлж, үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
- Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын зарим гишүүд Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа
- ГТБҮ-ийн бүтээн байгуулалтыг бүх талаар дэмжин ажиллана гэв
- “Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерчлэл” тэтгэлэгт хөтөлбөрийн элсэлт явагдаж байна
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БАГЦ АЖЛУУД
Газрын тос боловсруулах үйлдвэрийн байгууламжуудын төвөгшил, дэс дараалал, инженерчлэлийн ажилд зарцуулагдах хугацааг харгалзан, бүтээн байгуулалтын ажлыг дараах 4 хэсэгт хуваан хэрэгжүүлж байна.
ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮД
Газрын тосны үйлдвэрийн хотхон
Дорноговь аймгийн Сайншанд сумын төвд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчин, албан хаагчдын 550 айлын орон сууцны хотхон нь орон сууцны 10 барилга, худалдаа үйлчилгээ, оффис, соёл спортын төв, сургууль цэцэрлэгийн барилга зэргээс бүрдсэн цогцолбор хотхон юм.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцад оргил үедээ гадаад, дотоодын 7000-8000 мэргэжилтэн, инженер, техникийн ажилтнууд ажиллах юм. Тэдний ажиллах, амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлэхийн тулд хотхоны барилгын ажлыг 2024 онд багтаан дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Дамжуулах хоолойн төсөл
Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй хангах 530 км Газрын тос дамжуулах хоолой нь Дорнод аймгийн Матад сум дахь газрын тосны 19-р талбайгаас Дорноговь аймгийн Алтанширээ сум дахь үйлдвэрийн талбай хүртэл баригдана. Уг дамжуулах хоолой нь газрын гүнд байрлах бөгөөд Монгол улсын хувьд газрын тосыг хол замд тээвэрлэх анхны магистраль шугам хоолой болох юм.
Газрын тос дамжуулах хоолой, дагалдах барилга байгууламжуудыг 2025 оны 2-р улиралд багтаан дуусгахаар ажиллаж байна.
Дэд бүтэц
Монгол улсын Засгийн газар үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд нэн шаардлагатай дэд бүтэц болох 27,7 км хүнд даацын төмөр зам, 17.5 км хүнд даацын авто зам, 18 км ЦДАШ-ыг барьж, 2019 онд ашиглалтад оруулсан. Уг бүтээн байгуулалтад Батлан Хамгаалах яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК оролцон ажилласан. Мөн үйлдвэрийн талбай тэгшлэх, хашаа барих ажлыг Барилга, хот байгуулалтын яам гүйцэтгэж, 2022 онд улсын комисст хүлээлгэн өгөөд байна.
“Монгол улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн
үйл ажиллагааны товчоон
Монгол улсад Нефть-химийн шинэ аж үйлдвэрийн салбарын суурийг тавих Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл Төлөвлөлт, инженерчлэлийн үе шатнаас 2021 онд бүтээн байгуулалтад шилжээд байна.
Өөрийн орны газрын тосыг боловсруулж, эхний ээлжинд түлш шатахуунаар хангах энэхүү үйлдвэр бий болсноор улс орны эдийн засаг нэгэн хүчтэй тулах баганатай болж, шинэ техник технологийг дагаад бусад аж үйлдвэрүүд хөгжиж, Дорнын говь шинэ аж үйлдвэрийн төв болох болно.
Хамтрагч
байгууллагууд
Монгол, Энэтхэг хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны билэг тэмдэг болсон уг өндөр технологийн, хүнд аж үйлдвэрийн цогц бүтээн байгуулалтад Энэтхэг, Хятад, Итали, Франц, Герман, АНУ, Нидерланд, Испани, Канад зэрэг улс орнуудын олон зуу, мянган инженер мэргэжилтнүүд оюун ухаан, хүч, сэтгэлээ шингээн ажиллаж байна.
Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын зээлийн хөрөнгөөр “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжүүлэх үүрэг бүхий “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК нь 2017 оны 4 дүгээр сард Засгийн газрын 2017 оны 92 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 108 дугаар тогтоолоор байгуулагдсан.
Холбоо барих
- (+976) 7010 0389
- HR@mongolrefinery.mn
-
Даваа - Баасан
08:30 - 18:00 - Богд тауэр, 900 тоот, Жигжиджавын гудамж 3, Улаанбаатар, Монгол Улс
Монгол улсын газрын тосны нөөц 332 сая тонн гэсэн тооцоо гарсан. Энэ үзүүлэлтээрээ Монгол улс дэлхийд 33-т ордог гэсэн судалгаа ч байдаг. Нэн тэргүүнд шийдвэрлэх зорилтууд гэвэл, газрын тосны геологи хайгуулын ажлыг эрчимжүүлж ашиглалтын баталгаат нөөцийн хэмжээг өсгөх, мөн түүхий газрын тос дамжуулах хоолойн төслийн санхүүжилтийн асуудлыг онцгой анхаарах шаардлагатай.
Үйлдвэр барина, төлөвлөнө гэдэг бол инженерчлэл, эдийн засгийн цогц шийдлийг олохоос гадна нүсэр бүтээн байгуулалтын ажил юм. Бидний барьж буй үйлдвэр улс орны хэрэгцээг бүхэлд нь хангах, эрчим хүчний бие даасан байдлыг шийдвэрлэх зорилготой, стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт гэдгээрээ онцлог.
Монгол Улс, БНЭУ стратегийн түншлэлийн харилцаатай, түүх соёлын хувьд олон зуун жилийн харилцаатай. Сүүлийн жилүүдэд хоёр орны уул уурхайн салбар, тэр дундаа газрын тосны үйлдвэр байгуулах асуудлаар хамтын ажиллагааг өргөжүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж цаашид энэ төслийг эрчимжүүлэх, амжилттай хэрэгжүүлэхэд Элчин сайдын оролцоо, дэмжлэг үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна.
Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөлд илүү анхаарал хандуулж, цаашид Монгол, Энэтхэгийн хооронд хэрэгжүүлэх олон чухал стратегийн төслийн эхлэл болно гэдэгт итгэлтэй байна. Үүнийг бодит ажил болгох, нефтийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх зорилгоор энэхүү томоохон төслийг Монгол Улсын Засгийн газар эхлүүлсэн. Төсөлд БНЭУ-ын Засгийн газар, “ЭКСИМ” банк, төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, “Инженерс Индиа Лимитед” болон бусад байгууллагууд хамтран ажиллаж байна.
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл товлосон цаг хугацаандаа амжилттай хэрэгжинэ гэдэгт бүрэн итгэл төрлөө. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд чухал байр суурь эзлэх энэ төслийг бүх талаар дэмжиж байгаа Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд талархлаа илэрхийлье. Богино хугацаанд ийм их ажил амжуулсныг нүдээр хараагүй бол итгэхгүй байлаа. Манай улсын хөрөнгө оруулалт үр дүнтэй байгаад талархаж байна.
Газрын тосны үйлдвэрлэл хангамжийн асуудал аливаа улс орны үндэсний аюулгүй байдал төдийгүй эдийн засаг, нийгмийн хөгжлийн чухал хүчин зүйл болсоор ирсэн. Монголын төр засаг сүүлийн хориод жил ярьсан газрын тосоо дотооддоо боловсруулж, түлш шатахууны хэрэгцээгээ хангах зорилтыг бодит ажил хэрэг болгох боломжтой боллоо.