МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

EPC 02 – Атмосферийн болон Вакуум нэрлэг, Ханасан хий ялгах байгууламж, дагалдах, туслах байгууламжууд

EPC 02 – Атмосферийн болон Вакуум нэрлэг, Ханасан хий ялгах байгууламж, дагалдах, туслах байгууламжууд

  1. “Анхдагч процессийн болон Дагалдах байгууламжууд” буюу EPC 02 багц ажлын инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын гэрээг 2022 оны 10-р сарын 28-ны өдөр БНЭУ-ын “Megha Engineering & Infrastructure Limited” компанитай байгуулсан бөгөөд уг гэрээний хүрээнд атмосфер ба вакуум нэрлэгийн байгууламж, ханасан хий ялгах зэрэг үндсэн технологийн байгууламжууд, бусад дагалдах, туслах бүх төрлийн байгууламжууд, түүний дотор 49 агуулах сав резервуар, бүтээгдэхүүн ачих буулгах вагон, авто эстакад зэрэг байгууламжууд баригдана.

Үйлдвэрийн анхдагч процессийн байгууламжууд:

  • Энгийн нэрлэгийн байгууламж
  • Вакуум нэрлэгийн байгууламж
  • Хий ялгах байгууламж

Үйлдвэрийн хангамжийн байгууламжууд:

  • Түүхий усны хангамжийн систем
  • Түүхий ус боловсруулах систем (Эсрэг осмос, эрдэсгүйжүүлэх усны систем)
  • Хөргөлтийн усны систем
  • Уур, тэжээлийн ус, халаалтын усны систем
  • Бамбарын систем
  • Шахсан агаарын систем
  • Зуухны түлшний систем / Түлшний хийн систем
  • Азотын хийн хангамжийн систем
  • Үйлдвэрийн хаягдал цэвэршүүлэх байгууламж
  • Галын усан сан

Технологийн бус байгууламжууд:

  • Түүхий тос хадгалах 8 ширхэг сав – нийт багтаамж 86000 мкуб
  • Завсрын бүтээгдэхүүн хадгалах 18 ширхэг сав – нийт багтаамж 58000 мкуб
  • Эцсийн бүтээгдэхүүн хадгалах 9 ширхэг сав – нийт багтаамж 29000 мкуб 
  • Даралтат далд сав 6 ширхэг – нийт багтаамж 3000+ мкуб
  • Шугам хоолойн эстакад
  • Бүтээгдэхүүнийг төмөр зам ба авто замаар ачих, буулгах байгууламж
  • Насосны байрууд
  • Бамбарын системийн завсрын цуглуулах сав
  • Ууршуулах талбай
  • Хатуу хог хаягдал булшлах талбай
  • Галын усны систем

Технологийн барилгууд:

  • Төв удирдлага, хяналтын барилга
  • Дагалдах удирдлага, хяналтын барилга
  • Цахилгааны дэд станцууд
  • Газрын тосны шилжилт, хадгалалтын болон шугам хоолойн хяналтын барилга
  • Ачилтын хяналтын барилга

Системүүд / Багцууд:

  • Хуваарилагдсан удирдлагын систем (үйлдвэрийн DCS багц)
  • Цахилгаан хяналтын систем
  • Гал унтраах систем
  • Барилгуудын халаалт, агаар сэлгэлт, салхивчийн систем
  • Иж бүрэн будалтын систем
  • Зэврэлтийн болон катодын хамгаалалтын систем
  • Үйлдвэрийн харилцаа холбооны систем
  • Хий илрүүлэгч, галын дохиоллын систем
  • Тасралтгүй тэжээлийн систем болон баттерей цэнэглэх систем
  • Хяналтын камерын систем
  • Интернет, утас, үйлдвэрийн холбооны систем
  • Жин хэмжигч пүү

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.