МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хамт олноос зудад нэрвэгдсэн малчдад хандив тусламж хүргүүллээ

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хамт олноос зудад нэрвэгдсэн малчдад хандив тусламж хүргүүллээ

Монгол улсын хэмжээнд өвөлжилт, хаваржилт хүндэрсний улмаас зудын гамшигт нэрвэгдээд буй малчин түмэндээ туслах аянд “Монгол улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн нийт хамт олон нэгдлээ.

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн хамт олны болон төсөл хэрэгжүүлэгч компанийн уриалгад халуун сэтгэл гарган нэгдсэн БНЭУ-ын “Engineers India Limited”, “Megha Engineering and Infrastructure Limited”, “Kalpataru Projects International Limited”, БНХАУ-ын “Norinco International Limited” компаниудын хандив тусламжийг нэгтгэн өнөөдөр Дорноговь аймгийн Засаг даргад хүлээлгэн өглөө.

Малчин түмнээ хүнд бэрх цаг үеийг гарз багатай даван туулахад нь сэтгэлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор 1000 боодол өвс, 10 тн малын тэжээл, 240 тн гурил буюу нийт 50,0 орчим сая төгрөгийн үнэ бүхий хандив тусламжийг хүргүүлж байна.

Дорноговь аймгийн Иххэт, Өргөн сумд нь төмөр зудын, Дэлгэрэх, Айраг, Сайхандулаан, Алтанширээ, Сайншанд, Хатанбулаг сумд нь цагаан зудын нөхцөл байдалтай байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 168 мянган толгой мал хорогджээ.

Хүнд хэцүү цаг үеийг даван туулахад та бүхнээс өргөж буй энэ хандив тусламж малчин олонд маань сэтгэл санааны болон эд материалын ихээхэн дэмжлэг болно гэж Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал хэлж, талархал илэрхийллээ.

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.