МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Ерөнхий сайд “Газрын тосны үйлдвэрийн хотхон”-ы барилгын ажлын явцтай танилцлаа

Ерөнхий сайд “Газрын тосны үйлдвэрийн хотхон”-ы барилгын ажлын явцтай танилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын дөрвөн сайдын хамт Дорноговь аймагт хийгдэж буй бүтээн байгууулалтын ажлуудыг биечлэн шалгалаа. Энэ хүрээнд Алтанширээ суманд баригдаж буй Газрын тосны боловсруулах үйлдвэр барих ажлын гүйцэтгэл, түүний хүрээнд хийгдэж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилгын ажлыг шалгав.

Газрын тосны үйлдвэрийн ажилчдын хотхон нь 549 айлын орон сууцны барилга, оффис, үйлчилгээний төв, ажилчид хооллох танхим, сургууль цэцэрлэг, ногоон байгууламж зэрэг хэсгээс бүрдэнэ. Барилгын ажил 2019 оны 9-р сараас эхэлсэн. Улаанбаатарын компаниудаас гадна орон нутгийн 20 гаруй компани гүйцэтгэгчээр ажиллаж байна. 1-р ээлжийн 262 айлын орон сууцны 4 барилга болон оффис үйлчилгээний барилга 2021 оны хавар дуусах бол БХЯ-ны харьяа Зэвсэгт хүчний 0339-р ангийн гүйцэтгэж байгаа 2-р ээлжийн 287 айлын орон сууцны 6 барилга 2021 оны намар гэхэд ашиглалтад орох төлөвлөгөөтэй. 2024 оны зун гэхэд буюу үйлдвэр ашиглалтад орохоос өмнө хотхоны бүх барилга дууссан байхаар төлөвлөн ажиллаж байна.

Газрын тосны боловсруулах үйлдвэрийн хувьд, үйлдвэрийн барилгын талбайн тэгшилгээ, бетон болон цайрдсан ган хүрээ хашаа, технологийн байгууламжуудын суурь хөрсний бэлтгэл ажил хийгдэж байна. Дэлхий дахинаа тархаад буй КОВИД19-ийн дагалдах хүндрэлээс шалтгаалан төлөвлөгөөт ажил гүйцэтгэхэд бараа материалын импорт удаашрах зэрэг хүндрэлүүд гарч 4-5 сарын хугацаа алдсан ч энэ онд багтаан Газрын тосны үйлдвэрийн үндсэн барилгын ажлыг эхлүүлэхээр зорьж байгааг Ерөнхий сайдад танилцууллаа.

Хуваалцах:

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.