МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Монгол Улсын Шадар сайд Дорноговь аймагт ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайд Дорноговь аймагт ажиллаж байна

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан ажлын баг Дорноговь аймагт ажиллаж Засгийн газраас тус аймагт хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалттай танилцав. 

Тухайлбал, Газрын тосны үйлдвэрийн ерөнхий танилцуулга, газрын тосны үйлдвэрийн хотхоны барилгын явц, 50 ортой амаржих эмнэлэгтэй танилцан тулгамдсан зарим асуудлыг Засгийн газарт уламжлахаар боллоо.

“Монголын газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн сургууль, цэцэрлэг оффис үйлчилгээтэй хотхоны барилгын 11 объектын ажил өнгөрсөн оны наймдугаар сард эхэлсэн. Хотхоныг 2020, 2021 онд тус тус 2 ээлжээр ашиглалтад оруулна. Эхний ээлжинд ашиглалтад орох оффис үйлчилгээний цогцолбор, 95 айлын орон сууц 2, 40 айлын орон сууц, 32 айлын үйлчилгээний талбай бүхий орон сууцын барилгыг аймгийн “Барилгачдын холбоо” болон “Хангай бигэр” ХХК барьж байна.

Үргэлжлэлийг эндээс

Хуваалцах:

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.