
“Монгол Энэтхэгийн Бизнес Форум 2021”-ын хүрээнд зохион байгуулагдаж буй цуврал вебинарын 6 дахь нь “Газрын тос боловсруулах үйлдвэр” төслийн хүрээнд болж байна. Тус вебинарт “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал, Техникийн ухааны дотор Д. Алтанцэцэг төслийн явц, хэрэгжилтийн талаар илтгэл тавилаа. Вебинарыг нээж Монгол Энэтхэгийн бизнес зөвлөлийн ерөнхийлөгч Б. Гантулга, БНЭУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд эрхт элчин сайд ноён М.П. Сингх нар үг хэллээ.